Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2020” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 9 дэхь жилдээ зохион байгуулах гэж байна.

ИБУИНВУ-ын Лондон хотноо болдог арга хэмжээ хүрээгээ тэлж Европ тивд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хүсэлтээр 2015 онд Бельгийн Антверпен хотод, 2016 онд ХБНГУ-ын Франкфурт хотод, 2017 онд Франц улсын Парис хотод, 2018 онд Польш улсын нийслэл Варшав хотод, 2019 онд Шведийн Хаант Улсын нийслэл Стокхолм хотод  тус тус зохион байгуулсан бѳгѳѳд энэ жил 9 дэхь жилдээ Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-оос эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү ээлжит “Оны Шилдэг Эмэгтэй 2020” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон «Эмэгтэйчүүд: ЖДҮ, Гарааны болон бичил бизнес, түүний санхүүжүүлэлт» сэдэвт форумыг 2020 оны 5 дугаар сарын 30-нд Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Истанбул хотноо зохион байгуулахаар болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

  1. Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй
  2. Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй
  3. Оны шилдэг эмэгтэй оюутан
  4. Шилдэг үйлдвэрлэгч эмэгтэй
  5. Урлаг соёлын шилдэг эмэгтэй

Европын улсуудад Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн зүгээс энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахыг уриалахын ялдамд ажил үйлсээрээ шалгарч амжилт гаргасан төдийгүй олон нийт, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож яваа нэр нь тодроогүй баатрууд болох шилдэг эмэгтэйчүүдийг дээр дурдсан өргөмжлөлийн төрлүүдэд нэр дэвшүүлж шалгаруулалтад оролцуулахыг хүсч байна.

Бид хамтран зохион байгуулагч болон хандивлагч байгууллагын төлөөллийг үйл ажиллагаандаа урин оролцуулж үг хэлэх, шагнал гардуулах боломж олгохоос гадна байгууллагын сурталчилгаа болон бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх боломжоор хангана. Мөн байгууллагынхаа цахим сүлжээ болон урилга, зарын хуудас дээр хамтран ажиллаж буй байгууллагын логог байршуулж сурталчлах болно.

Шалгаруулалтад оролцуулах эмэгтэйчүүд, байгууллагын материалыг 2019 оны 5 сарын 01 ны өдрийн дотор [email protected] хаягаар бидэнд ирүүлэхийг хүсч байна.

Нэр дэвшигчийн материалыг 2020 оны 5 дүгээр сарын 01-ны дотор хүлээн авч
5 дүгээр сарын 10наас 5 дугаар сарын 30-ны өдрүүдэд материалыг хянан хэлэлцэж шалгаруулна.

Шалгаруулах багийн бүрэлдэхүүн нь тухайн салбар бүрт гаргасан амжилтыг нарийн үндэслэлтэйгээр хэлэлцэж салбарын шилдэг эмэгтэйг тодруулан тухайн эмэгтэйн нэр бичигдсэн хуудсыг дугтуйнд хийж лацдана. Ингээд дугтуйг Оны Шилдэг Эмэгтэй-2020 өргөмжлөх ёслолын үйл ажиллагааны үеэр тухайн салбарт нэр хүнд бүхий хүндэт зочноор задлуулж шилдэг эмэгтэйг олон нийтэд зарлана. Нэр дэвшүүлэлтэд ирүүлсэн бүх нэр дэвшигч эмэгтэйчүүдийн материалыг Оны шилдэг эмэгтэй-2020 өргөмжлөх ёслолын үйл ажиллагаан дээр дэлгэцээр үзүүлж телевизийн нэвтрүүлэг бэлтгэн Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон тус холбооны цахим хуудас, фэйсбүүк зэргээр олон нийтэд танилцуулах болно.

Ѳмнѳх жилүүдийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.admwe.org цахим хуудас болон ADMWE Facebook Page нүүр хуудаснаас хүлээн авч үзнэ үү.

  • Нэр дэвшигчийн тодорхойлолт
    (ололт, амжилтыг тодорхой илэрхийлж, тухайн салбарт оруулсан хувь нэмрийг дурдсан байх)
  • Ололт амжилт, туурвисан бүтээлийн хураангуй жагсаалт
  • Нэр дэвшүүлж буй байгууллага, хувь хүний товч танилцуулга
  • Баримтжуулсан зураг хавсаргаж ирүүлэх
  • Материалыг монгол, англи хэл дээр word document хэлбэрээр ирүүлэх
  • Нэр дэвшигчийн зураг ирүүлэх

 

Drag & Drop Files Here
or

*Шаардлагатай
Хэрвээ та өөрийн эмэйл хаягнаас илгээх бол: [email protected] илгээнэ үү!


Үйл Ажиллагааны Урилга

Арга Хэмжээ

09:00 – 13:00   “Эмэгтэйчүүд: ЖДҮ, гарааны болон бичил бизнес, түүний санхүүжүүлэлт” Форум

14:00 – 17:00 “Бизнесийн санхүүжүүлэлт” Сургалт Хэлэлцүүлэг 

18:00 – 23:00 Оны Шилдэг Эмэгтэй Шалгаруулах Ёслолын Ажиллагаа

Ramada Plaza By Wyndham İstanbul City Center
Halaskargazi Cad. No:63 34373
Sisli – ISTANBUL / TURKEY

Эмэгтэйчүүд: ЖДҮ, Гарааны болон бичил бизнес, түүний санхүүжүүлэлт - Илтгэгчид

Илтгэгчдийн Танилцуулга

Ноён Жон Гроган

Англи Улсын Парламентийн Гишүүн
Монгол Британийн Худалдааны Танхимын Тэргүүн

Хатагтай Ц. Цогзолмаа

Монгол Улсын Их Хурлын Гишүүн
Швед-Монголын Парламентийн Бүлгийн Дарга

1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч
2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлага
2009 онд Тагнуулын академи, эрх зүйч тэргэжлээр төгссөн
1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш
1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн
1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн
1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн
1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга
1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч
1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга
2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга
2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга
2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга
2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга
2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

ШУ-ны Доктор, Профессор T. Уранчимэг

ХБНГУ-н Кемниц хотын Техникийн Их Сургуулийн Зочин Профессор, Судлаач

2017 он. ОХУ-н Новосибирск хотын НТИС-н Хүндэт Доктор.
2014 он. ХБНГУ-н Кемниц хотын Техникийн Их Сургуульд Шинжлэх Ухааны Доктор (ScD) 2003 он. ОХУ-н Новосибирск хотын Улсын Техникийн Их Сургууль (НГТУ), Техникийн ухааны доктор (PhD)
1997 он. ШУТИС, Эрчим хүчний Инженерийн Сургууль, Магистр
1992 он. Систем техникийн инженер. ОХУ-н Новосибирск хотын Цахилгаан Техникийн Дээд Сургууль (НЭТИ)

Доктор Б. Цэрэнханд

Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимд Материал судлалын хөтөлбөрийг хариуцсан профессор

Гавьяа шагнал: (яам болон төрийн шагналууд)

2005 онд БСШУСЯ-ны хүндэт жуух
2012 онд БСШУСЯ-ы тэргүүний ажилтан цол, тэмдэг

Б. Цэрэнханд нь ажиллах хугацаандаа Цементийн хими, технологи, Эмчилгээний шаврын химийн чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Жайка олон улсын байгуулллага, МУИС-ийн сургуулийн санхүүжилттэй 10 гаруй төсөлд удирдагч болон үндсэн гүйцэтгэгчээр оролцон, дээрхи чиглэлүүдээр хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнгээр нь нэг сэдэвт бүтээл 4-ыг бичиж хэвлүүлсэн төдийгүй эрдэм шинжилгээний өгүүлэл 40 гаруйг бичиж гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлж, шинэ бүтээлийн патент 4-ыг авч, олон улсын болон, улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд 30 гаруй илтгэл хэлэлцүүлж, 40 гаруй оюутан, 10 гаруй магистрын төгсөлтийн ажлыг удирдаж хамгаалуулсан төдийгүй одоо 4 докторантын судалгааны ажлыг удирдаж байна. Түүний удирдсан оюутан, магистр, докторантууд сургууль, улс, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол амжилттай оролцон тэргүүн байруудад шалгарч ирсэн.

Тэрээр ажиллах хугацаандаа магистрын 1, бакалаврын 1 хөтөлбөрийг боловсруулсны дээр, бакалавр магистр, докторын түвшний 30 гаруй хичээлийн тодорхойлолтыг шинээр болон шинэчлэн боловсруулан тэдгээр хичээлүүдийг заасаар ирсэн байна. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутнууд, дунд сургуулийн сурагчдад зориулан “Химийн лавлах”, “Физик химийн бодлог дасгалын хураамж”, “Химийн кинетик ба химийн термодинамикийн үндэс”, “Цахилгаан химийн үндэс”, “Материал судлалын лаборатори-2”, “Бодисын бүтэц”, “Инженерийн термодинамик (Нэр томъёоны тайлбар)” зэрэг сурах бичиг, гарын авлагыг бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон.

Тэрээр 1993 МУИС-ийн Ховд дахь салбарт “Химичдийн нэг өдөр”, 2000 онд МУИС-ийн Ховд дахь салбарын нэрэмжит Химийн олимпиадыг Ховд аймгийн дунд сургуульд суралцагсадын дунд анх удаа санаачлан зохион байгуулж байсан ба эдгээр ажлууд нь улам хүрээгээ тэлж тогтмол зохион байгуулагддаг ажлуудын нэг болон өргөжсөн байна.

``Оны Шилдэг Эмэгтэй 2020`` Шагналд Нэр Дэвшигчид

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ 2020” шалгаруулах нэр дэвшүүлэлтийн үйл ажиллагаа

Нэр Дэвшигчдийн Танилцуулга

5 сарын 30ны Өдрийн Арга Хэмжээний Тойм Зураглал

``Оны Шилдэг Эмэгтэй 2020`` Үйл Ажиллагааны Хөтөлбөр

Ивээн тэтгэгч, дэмжигч, хамтрагч байгууллагууд

Жил тутам арга хэмжээг амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгч, дэмжигч, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүс чухал үүрэгтэй байдагыг онцлон дурдахгүй байхын аргагүй юм. Энэ жилийн арга хэмжээнд дэмжин үйл ажиллагааг үр дүнтэй сайхан болгоход хувь нэмэрээ оруулж буй байгууллага хамт олныг танилцуулж байна.

Бид хамтран зохион байгуулагч болон хандивлагч байгууллагын төлөөллийг үйл ажиллагаандаа урин оролцуулж үг хэлэх, шагнал гардуулах боломж олгодгоос гадна байгууллагын сурталчилгаа болон бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх боломжоор хангадаг билээ.

Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллага хувь хүмүүс [email protected] емайл хаягаар хандаарай. Бидэнтэй хамтран ажиллах боломж үргэлж нээлттэй байх болно.

Нэр дэвшигч онлайнаар илгээх

 

Drag & Drop Files Here
or

*Шаардлагатай
Хэрвээ та өөрийн эмэйл хаягнаас илгээх бол: [email protected] илгээнэ үү!


Арга хэмжээний талаарх мэдээ мэдээлэл

Дээшлэх