2013 оны 6 сарын 1 нд Эх үрсийн баяраар Европ дахь Шилдэг Монгол эмэгтэйчүүдээ шалгаруулах ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2013 Ёслолын үйл ажиллагааг 2 дахь удаагаа Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ), Британи дахь Монголын Соёлын Төв (МСТ) хамтран Лондон хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэ Хүмүүнлэгийн арга хэмжээнд нийт 160 гаруй Монголчууд болон Британийн нэр хүндтэй байгууллагуудын төлөөлөгчид мөн Монголоос, Европын орнуудаас Монголын олон нийтийн байгууллагуудын төлөөлөл ирж оролцов.
_MG_9754 ЕМЭХХ-ны Тэргүүн, Лондон дахь Монгол банкны төлөөлөгчийн газрын Захирал Д.Энхжаргал тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Өнөөдөр бид Эх үрсийн баяраараа Европ дахь эмэгтэйчүүдээ шалгаруулж тэдний амжилтыг олонд таниулж урамшуулж баярлахын зэрэгцээ Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, эмэгтэйчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг татаж оролцуулахыг зорьж байгаа төдийгүй бид энэ арга хэмжээний орлогоос Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах дэлхий даяар нэг өдөр амгалан байх Энх тайвны өдөрт зориулсан үйл ажиллагаанд зориулах юм. Энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулах үйлсэд буяны гараа сунгасан Монполимет, Мөнхийн үсэг ХХК, Монгол Тэмүүлэл- Сайхан Монгол орон ТББ, UFC, PWC, Rio Tinto, БЭЮС ХХК болон бусад хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст мөн хүндэт зочдодоо гүн талархсанаа илэрхийлье гээд Олон жил тасралтгүй Монголын хүүхэд, өсвөр үеийнхний сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажил өрнүүлж үнэтэй хувь нэмэр оруулж яваа Кристина Новле сангийн Тэргүүн , Хатагтай Кристина Новле-г тайзнаа урилаа.
Ингээд Хатагтай Кристина Новле бүх зочдод Монголын эх үрсийн баярын мэндийг хүргээд Кристина Нобле Хүүхдийн Сан нь Амьдралын хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд боловсрол олгох, эмнэлгийн тусламж үзүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь өргөх, ажлын чиг баримжаа олгох, хүүхдийг эдийн засгийн болоод бэлгийн хүчирхийллээс хамгаалахад үйл ажиллагаагаа нь зориулж, хүүхэд бүрийг хувь хүнийх нь хувьд хайрлан энэрч хүндэлнэ гэсэн үндсэн зарчимтайгаар_MG_9771 1997 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Улаанбаатар хот, Булган болон Төв аймгийн хэмжээнд хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд туслах зорилгоор “Гэр Хотхон төсөл”, “Хүүхдийг гэрт нь ивээн тэтгэх төсөл”, “Боловсрол төсөл”, “Эрүүл Мэнд Төсөл” зэрэг томоохон дөрвөн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд зөвхөн Хүүхдийг гэрт нь ивээн тэтгэх төсөлд нийтдээ 1600 гаруй хүүхдүүд хамрагдаад байна гэж сангийнхаа тухай товч танилцуулаад олон зуун хүүхдэд та бидний туслалцаа хэрэгтэй байна. Монголд Хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр байгааг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэднэ. Сүүлийн үед Хүний наймаа, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх хүүхдийн тоо маш ихээр нэмэгдэж байна. Иймээс Гадаадад байгаа монголчууд ялангуяа эмэгтэйчүүд эхчүүд та бүхнийг нэн даруй хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө хамтран нэгдэхийг уриалж байна гэлээ.
Ёслолын үйл ажиллагаанд СТА, Дуучин Б.Баярцэцэг урилгаар оролцож Британийн Монголчууддаа ая дуугаараа Эх үрсийн баярын бэлэг өргөлөө.
DSC_6802
Европ дахь Монгол эмэгтэйчүүдийнхээ сурч мэдсэн, хийж бүтээсэн амжилт ололт, хүмүүнлэг үйлсийн их гавьяаг олон нийтэд таниулах, дэмжин алдаршуулах зорилгоор зохион байгуулж буй “Оны шилдэг эмэгтэй -2013” үйл ажиллагааг энэ жил Бизнес, Хүмүүнлэг, Олон нийт, Урлаг, Оюутан гэсэн 5 номинацаар шалгаруулж Герман,Итали,Швед, Испани, Британи улсаас нийт 14 эмэгтэй нэр дэвшсэнээс
Үүнд:
Олон нийтийн Шилдэг Эмэгтэй номинацад
Швед улсаас Монголчуудын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ
Итали улсаас Ц.Гантуяа нар нэр дэвшсэнээс Итали улс дахь Монголын Өргөмжит Консул Ц.ГАНТУЯА шалгарч шагналыг Британи Монголын Худалдааны танхимын Тэргүүн Ноён Жон Гроган, Сүхбаатар дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн Чимгээ нар гардуулав.
Console _MG_9827

Бизнесийн Шилдэг Эмэгтэй
Швед улсаас Япон –Европ хоолны EBIMON зоогийн газрын эзэн А.Дэлгэрмаа
Британи улсаас Байгаль Гоо сайхны салоны эзэн М.Байгаль нар өрсөлдөж А.ДЭЛГЭРМАА шалгарч шагналыг Олон улсад нэртэй OYUNA кашмерийг үүсгэн байгуулагч, Зохион бүтээгч Ц.Оюунаа гардуулж Европ Монголын нийгэмлэгийн болон Швэд дэхь Монголчуудын Үндэсний Холбооны Тэргүүн Н.Номин-Эрдэнэ гардан авлаа.
Attachment 1 (1) DSC_6739

Урлагийн Шилдэг Эмэгтэй
Испани улсаас Гоцлол төгөлдөр хуурч, өөрийн уран бүтээлийг дэлхийн 20 гаруй улсад толилуулсан, Алтан гадас одонт С.Саянцэцэг
Герман улсаас “Хөх Монгол” ардын урлагийн хамтлагийн гишүүн, СТА, Шанз хөгжимчин Н.Уранчимэг нар нэр дэвшиж Төгөлдөр хуурч С.САЯНЦЭЦЭГ шалгарч шагналыг Монгол Тэмүүлэл-Сайхан Монгол орон ТББ-ын Гүйцэтгэх Захирал Н.Цэндмаа, Уул уурхайн Рио Тинто компанийн Хүний нөөцийн болон Зэсийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Хатагтай Анна Стивэнс нар гардуулж Британи дахь Монголын Соёлын Төвийн Захирал Б.Март төлөөлөн гардаж авав.
download (2) DSC_6745

Хүмүүнлэгийн Шилдэг Эмэгтэй
Британи улсаас Мон-Тоёока Тусламжийн нийгэмлэгийн Тэргүүлэгч, У.Бүжинлхам
Ирланд улсаас Монгол Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн Тэргүүн С.Тунгалаг нар нэр дэвшиж У.БҮЖИНЛХАМ тэргүүлж шагналыг Кристина Новле Хүүхдийн сангийн Тэргүүн Хатагтай Кристина Новле, Элчин сайдын яамны дэд консул С.Уянга нар гардуулав.
me ond lovely david _MG_9862
Оны Шилдэг Эмэгтэй Оюутан
Британи улсын Лийдсийн Их сургуулийн Улс төр, Олон улсын харилцааны оюутан, БМОХ-ны Тэргүүн Г.Цэцэгмаа
Свонсий Их Сургуулийн Европ, Гэм хэрэг болон Олон нийтийн Хуулийн оюутан Ж.Энхбаяр нар өрсөлдөж Г.ЦЭЦЭГМАА шалгарч шагналыг Европ- Монголын нийгэмлэгийн болон Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооны Тэргүүн Н.Номин-Эрдэнэ, Олон Улсын Клайд & Ко хуулийн фирмийн Ахлах Хуульч Илдико Гэргэли нар гардуулав.
tee _MG_9849

Оны Шилдэг Эмэгтэй-2013
Британийн Шилдэг үсчний салон шалгаруулах Улсын тэмцээнд Хуримын үсний засалтаар 1-р байр эзэлсэн Luxury Studio үсчний салоны эзэн, Мэргэжлийн Үсчин С.ТУНГАЛАГТУЯА шалгарав. Оны Шилдэг Эмэгтэйгээр шалгарсан С.Тунгалагтуяагийн шагналыг Шотланд дахь Монгол Улсын Өргөмжит консул Дэвид Скотт, Монгол банкны Лондон дахь төлөөлөгчийн газрын Захирал, ЕМЭХХ-ны Ерөнхийлөгч Д.Энхжаргал нар гардуулж Британийн Зүүн мужийн Монголчуудаа төлөөлж оролцсон В.Энхээ гардан авлаа.
Tuya - Woman of the Year DSC_6749

Хүндэт эмэгтэй өргөмжлөлөөр
Британийн Ноттингхам хотод Гэр бүлийн хамт амьдардаг, 4 хүүхдээ зөв сайн хүмүүжүүлж бусдадаа үлгэр жишээ болон хүндлэгдэж яваа Алдарт эхийн 2-р одонт Залуу ээж Д.Оюунчимэг өргөмжлөгдөж шагналыг Британи дахь Монголын Соёлын Төвийн Захирал Б.Март гардууллаа.
DSC_6789

Оны хүндэт ээж өргөмжлөлөөр
Эгч дүү 2, Барилгын салбарын Тэргүүний операторчин, Шилдэг ээж өргөмжлөлт 75 настай Л.Далайхүү, Хүүхдийн их эмч, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт 67 настай Л.Ичинхорлоо нар өргөмжлөгдөв. Шагналыг ЕМЭХХ-ны Гүйцэтгэх Захирал Б.Алтансувд, ЕМЭХХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Баярмаа нар гардуулав.
DSC_6763

Ингээд Британи дахь Монголын Соёлын Төвийн Захирал Б. Март арга хэмжээний төгсгөлд “Жил ирэх бүр нэр дэвшигчдийн тоо нэмэгдэж Европ даяар тархан суугаа хийсэн бүтээсэн гавьяатай олон бүсгүйчүүдээ илрүүлж улмаар тэдний амжилтаар бусад охид бүсгүйчүүд нь бахархаж, хийж бүтээхийн ирмүүн хүслээр_MG_9887 бадарч бас ирлэгдэж байгаад туйлын их баяртай байна. Энэ л гэгээн үйлс бидний энэ арга хэмжээг зохион байгуулах гол зорилго байсан юм. Мөн энэ жил Шилдэг эмэгтэйчүүдээ шалгаруулаад зогсохгүй эх үрсийнхээ баяраар эмэгтэйчүүд, хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж ажиллах буяны үйлсэд хуримтлал үүсгэж байгаа билээ. Олны хүч оломгүй далай гэдэг. Хамтран ажилласан, дэмжиж тусалсан бүх хүмүүстээ баярлалаа. Бүтээсэн үйлс тань буян болон бусдадаа түгэх болтугай” гэсэн ерөөл дэвшүүлж үйл ажиллагааг өндөрлөлөө.

Ийнхүү “Оны Шилдэг Эмэгтэй-2013” Ёслолын үйл ажиллагаа хийж бүтээсэн сайн үйлсээрээ гэрэлтсэн орчин цагийн хатан онцлох гавьяатай бүсгүйчүүдээ шалгаруулсан сайхан баяр боллоо.
Санаж сэдэж бүтээх үйлсдээ сэтгэл зүрхээ зориулан хийж бүтээх ирмүүн хүслээрээ монгол эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан эрхэмсэг эмэгтэйчүүддээ баяр хүргэж санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

_MG_9920

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хандив үзүүлсэн Monpolymet групп, Мөнхийн Үсэг ХХК, PWC, UFC, Рио Тинто, Монгол Тэмүүлэл- Сайхан Монгол орон ТББ, Бэюс ХХК
Дэмжиж ажилласан: Монголын Элчин сайдын яам, Шотланд дахь Монголын Өргөмжит консул, Итали улс дахь Монголын Өргөмжит консул, Кристина Новле сан, СТА, Дуучин Б.Баярцэцэг, НАМЗХ, Mongolian British Chamber of Commerce, Монгол банк, Clyde & Co, Шведийн Монголчуудын Үндэсний Холбоо, НАМЭХ, OYUNA кашмер, Британи дахь Монголын Худалдаа-Бизнесийн Зөвлөл, Британи Монголын Оюутны Холбоо, Британийн Зүүн муж дахь Монгол Боловсролын Төв, Copthorne Tara Нotel Өглөөний сонин болон хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлье!

Тус арга хэмжээний
Ерөнхий найруулагчаар МСТ Захирал, Найруулагч, СТА Б.Март
Ерөнхий зохион байгуулагчаар ЕМЭХХ-ны Гүйцэтгэх Захирал, Хуульч Б.Алтансувд, ЕМЭХХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Баярмаа
Тонимэстрээр Хөгжимчин, СТА Б.Цогтбаяр, Д.Золбаяр (Middlesex University)
Хөтлөгчөөр Британи – Монголын Оюутны Холбооны Тэргүүн Г.Цэцэгмаа, Оюутан Ч.Жавхаа (UCL Graduate)
Зураглаачаар НАМЗХ-ны Тэргүүн Т.Адьшаажав, А.Азжаргал (Cardiff Metropolitan University)
Зурагчнаар НАМЗХ-ны гишүүн Б.Жавхлан (Greenwich University)
Тайзны туслахаар Халиунаа, Мөнхдэлгэр (LSBF student, T&C Chartered Accounting firm)
Техникчээр С.Ерөөлт (University of Lancaster)
Туслахаар:
Ч.Нандинтуяа(University of Exeter Graduate)
Н.Улсболд (University of Birkbeck Graduate)
Б.Амарбаясгалан (Lansdowne Independent College)
Б.Мөнхцолмон (LSC Student) нар ажиллав.

Эрхэмсэг ноёд хатагтай та бүхнийг
Эвийн саруул энэ танхимыг чимж
хүрэлцэн ирсэнд баярлалаа
Энхийн хорвоод мөнхийн жаргал нэмж
Ирэх жил дахин уулзталаа баяртай.

Ерөнхий зохион байгуулсан:
Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо
Англи улс дахь Монголын Соёлын Төв.

Лондон хот.
2013 оны 6 сарын 8

Leave a comment