ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2014 Шалгаруулах журам

LOGO2

Эх орноосоо хичнээн хол суугаа ч төдий чинээ өрх гэр, үр хүүхэд, улс эх орныхоо төлөө зүтгэж яваа энэ цагийн хатад болох Европ дахь Монгол эмэгтэйчүүдийнхээ сурч мэдсэн, хийж бүтээсэн амжилт ололт, хүмүүнлэг үйлсийн их гавьяаг олон нийтэд таниулах, дэмжин алдаршуулах зорилгоор Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2012” өргөмжлөх ёслолын үйл ажиллагааг 2012 оны 6 –р сарын 1 нд Эх Үрсийн баяраар Лондон хотод анх удаагаа зохион байгуулсан нь олон хүний сэтгэлийг татаж, тэдэнд хийж бүтээхийн их урам зоригийг хайрласан сайхан арга хэмжээ болж чадсан билээ. Ѳмнѳх жилүүдийн видео бичлэгийгwww.admwe.org сайтаас үзнэ үү.

Бид энэ жил
1.Бизнесийн салбарын Шилдэг эмэгтэй
2.Хүмүүнлэгийн салбарын Шилдэг эмэгтэй
3.Шинжлэх Ухааны салбарын Шилдэг эмэгтэй
4.Оны Шилдэг эмэгтэй Оюутан
5.Оны Хүндэт эмэгтэй гэсэн таван номинацаар Европ дахь “Оны шилдэг эмэгтэй 2014″ шалгаруулахаар олон нийтийн санал асуулга явуулж эхлээд байна.
Энэхүү үйл ажиллагааг дэмжиж Европын улс орнуудад суугаа Монгол улсын Элчин сайдын яамдууд, олон нийтийн байгууллагууд, компани, хувь хүмүүсээс ажил үйлсдээ амжилт гаргасан төдийгүй олон нийт, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож яваа нэр нь тодроогүй баатрууд болох Шилдэг эмэгтэйчүүдээ дээрх таван номинацад нэр дэвшүүлэн шалгаруулалтад оролцуулахыг уриалж байна. Бид хамтран зохион байгуулагч болон хандивлагч байгууллагын төлөөллийг үйл ажиллагаандаа урин оролцуулж, үг хэлэх, шагнал гардуулах эрх олгох ба байгууллагынхаа сурталчилгаа болон бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх боломжоор хангаж мөн өөрсдийн вебсайтууд, урилга, зарын хуудас дээр лого-г байрлуулах болно.
Шалгаруулалтад оролцуулах эмэгтэйчүүдийн материалыг 2014 оны 5 сарын 15 ний дотор [email protected] хаягаар бидэнд илгээнэ үү?
Бүрдүүлэх материал:
1. Шагналд нэр дэвшигчийн CV/Зураг2. Тус шагналд тодорхойлж буй ололт, амжилт тухайн салбарт оруулсан хувь нэмрээ тодорхой илэрхийлж бичсэн байх;3. Баримтжуулсан зураг болон видео бичлэгүүдийг тусад нь хавсаргаж явуулах4. Амжилт/Бүтээлийн жагсаалт5. Нэр дэвшүүлж буй байгууллага, хувь хүний товч танилцуулга6. Материалыг Word document хэлбэрээр Монгол, Англи хэл дээр бичиж ирүүлэх
Шалгаруулах журам:Ирүүлсэн материалуудыг Зохион байгуулах баг 5 сарын 15ны дотор хүлээн авч 5 сарын 15-25ныг дуустал вебсайт болон фэйсбоок-р танилцуулж олон нийтийн санал авна. Санал хураалтын дараа 5 сарын 25-30 дуустал номинацад орсон салбар тус бүрийн хүмүүсээс бүрдсэн Шалгаруулах багийн бүрэлдэхүүн олон нийтийн санал асуулгыг тоолон мөн тухайн салбар тус бүрээр гаргасан амжилтыг нарийн үндэслэн ялагчийг тодруулан Ялагчийн нэр бичигдсэн хуудсыг дугтуйнд хийж лацадна. Ингээд дугтуйг Оны Шилдэг Эмэгтэй-2014 шагнал гардуулах ёслолын үеэр тухайн салбарт нэр хүнд бүхий хүндэт төлөөлөгчид задалж Ялагчийг тодруулна.
Нэр дэвшигч бүх эмэгтэйчүүдийн ирүүлсэн материалыг Powerpoint хэлбэрт оруулж Оны шилдэг эмэгтэй-2014 шалгаруулах ёслолын арга хэмжээн дээр дэлгэцээр үзүүлэх ба Телевизийн нэвтрүүлэг бэлтгэж Монголын телевизүүдээр болон өөрсдийн вебсайтуудаар гаргаж олон нийтэд танилцуулах болно.

Зохион байгуулах баг

Leave a comment