Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос тус тивийн улс орнуудад ажиллаж амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн ажлын амжилт, хүмүүнлэгийн үйл хэргийг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих тэднээсээ үлгэр жишээ авах зорилгоор “Оны шилдэг эмэгтэй” шалгаруулах ёслолын ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад 2016 оны 5 дугаар сарын 28-нд тав дахь удаагийн ёслолын ажиллагааг “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа…” уриан дор Германы Франкфурт хотноо тэмдэглэхээр бэлэн боллоо.

Эх үрсийн баярыг тохиолдуулан монгол эхчүүд, бүсгүйчүүдээ баярлуулахын сацуу эх орноо сурталчилж, Европт ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүдийн интеграци болон бизнесийн сэдвээр уулзалт хийх, харилцан туршлага солилцох уулзалт зохион байгуулах юм.

Энэ арга хэмжээ ашгийн бус харин хүмүүнлэгийн үйл хэрэгт зориулж байгаа билээ. “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа…” уриан дор хийгдэж байгаа маань гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өөрсдийн зүгээс бодит хувь нэмрийг оруулахыг эрмэлэзэж байгаа юм.

“Оны шилдэг эмэгтэй” ёслолын ажиллагаа нь эмэгтэйчүүд та бүхний гэр бүл, найз нөхөд, түүнчлэн монголыг сонирхдог, монголчуудтай хамтран ажилладаг хүн бүрт нээлттэй байх болно. Өүлэн эхийн удамт монгол бүсгүйчүүдийн оюун сэтгэлийн хүч, чадал чансаа, ур чадварыг бахдан хүндэтгэх нэгэн мөчийг хамтдаа тэмдэглье.

Урьдчилан хоол болон хүний тоог өгөх шаардлагатай тул тасалбараа хожимдолгүй доорхи банкны дансанд шилжүүлэн бидэнд [email protected] хаягаар оролцох хүний овог нэрээ явуулсны дагуу бид төлсөн баталгаа илгээх болно.
Хурлын байрны багтаамжнаас шалтгаалж Эмэгтэйчүүд бизнес форумд зөвхөн урьдчилан бүртгүүлсэн нь орохыг анхаарна уу! Тасалбар 75 Euro

Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утасны дугаар буюу цахим хаягаар холбогдон авч болно:
+49 17680500666 (герман)
+4407921077744 (англи)
+32485281414 (флам)
[email protected]

Дансны дугаар:
Bank name: (HSBC)
Account Name: (Association for the Development of Mongolian Women in Europe
GB11MIDL40140372525275
Branch Identifier Code:MIDLGB2111V
Sort Code:(40-14-03)
Account Number: 72525275)
Ref: өөрийн овог нэрээ бичнэ үү

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо 2016

1 mon

Leave a comment