Эрхэмсэг Ноёд Хатагтай та бүхнийг

Европ дахь Шилдэг Монгол Эмэгтэйчүүдийг  шалгаруулах

ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2012

Ёслолын үйл ажиллагаанд  урьж байна.

Монголын түүхэнд харьшгүй зориг, хатан ухаанаараа мөнхөрсөн суут хатдын түүхийг бид мэднэ. Тэгвэл эх орноосоо хэчнээн хол суугаа ч төдий чинээ өрх гэр, үр хүүхэд, улс эх орныхоо төлөө ихийг бүтээж яваа энэ цагийн хатад болох Европ дахь Монгол эмэгтэйчүүдийнхээ сурч мэдсэн, хийж бүтээсэн ололт амжилтыг, хүмүүнлэг үйлсийн их гавьяаг олон нийтэд таниулах, дэмжин алдаршуулах зорилгоор Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо, Англи улс дахь Монголын Соёлын Төв хамтран анх удаагаа олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2012” өргөмжлөх ёслолын үйл ажиллагааг Эх үрсийн баяраар зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагааг дэмжиж Европын улс орнуудад суугаа Элчин сайдын яамдууд мөн Олон нийтийн байгууллага, компани, хувь хүмүүсээс ажил үйлсдээ амжилт гаргасан төдийгүй олон нийт, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож яваа нэр нь тодроогүй баатрууд болох Шилдэг эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэн шалгаруулалтад оролцуулахыг та бүхнээс хүсэж байна.  Эмэгтэйчүүдийн материалыг 2012 оны 5 сарын 20 ний дотор [email protected] хаягаар бидэнд илгээнэ үү?

  “Оны Шилдэг Эмэгтэй-2012” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 2012 оны 6 сарын 1 ний 19:00 цагт (Copthorne Tara Hotel London Kensington, W8 5SR) зочид буудлын Хүлээн авалтын их танхимд болох бөгөөд МУГЖ , ЧИНГИС ХААН ХАМТЛАГИЙН  ДУУЧИН Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ТОГЛОЛТ, баярын цэнгүүн, 240 хүний хүлээн авалт болно.

Leave a comment