IMG_3420

       Европ дахь Монгол Эмэгтэйчvvдийн Хөгжлийн Холбоо ( ЕМЭХХ) Бельги дэх Монголчуудын “Эв нэгдэл ” холбооны хүсэлт санаачлагаар Бельги дэх Азийн холбоо, Антверпен хотын захиргаатай хамтран Монголын эх үрсийн баярыг Монголчууддаа зориулан Антверпен хотод онцгой сайхнаар тэмдэглэн өнгөрүүлэв. Ийнхүү Монгол эхчүүд бүсгүйчүүдээ баярлуулахын ялдамд эх орноо сурталчлах, Европод ажиллаж амьдарч амжилт бүтээл гаргасан Ази гаралтай шилдэг эмэгтэйчүүдтэй танилцан тэднээс суралцах зорилго тавьж, оюунлаг бүтээлч хэлбэрээр баяраа тэмдэглэсэн нь олны талархлыг хүлээлээ.

p1

Баярын үйл ажиллагаа “ Европ дахь Азийн эмэгтэйчүүд” (“Asian women in Europe”) олон улсын хурлаар эхэллээ. Хуралдаан нь дэлхийд алдартай, 450 жилийн тvvх бүхий Антверпен хотын захиргааны төв ордонд болов.
Хурлыг Европ дахь Монгол Эмэгтэйчvvдийн Хөгжлийн Холбооны Ерөнхийлөгч Хатагтай Данзанбалжирын Энхжаргал “Европ дахь Азийн эмэгтэйчүүдийн интеграчлал”, “Азийн эмэгтэйчүүдийн бизнесийн боломжууд болон хамтын ажиллагаа” гэсэн сэдвүүдийн дор хэлэлцүүлэг хэлбэрээр удирдан зохион явууллаа. Хуралд Монголоос болон Европын 9 орноос нийт 70 гаруй зочид төлөөлөгчид оролцож, Европт амьдарч байгаа Ази эмэгтэйчvvдийн эрх ашгийг хууль эрх зvйн тvвшинд хамгаалах, гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх, бизнес эрхлэгч эмэгтэйчvvдийг дэмжих, тэдний хоорондын хамтын ажиллагааны холбоо сүлжээг бий болгох тухай илэн далангүй, нээлттэй ярилцаж санал бодлоо солилцлоо.

p2

Бельгийн Парламентийн гишүүн хатагтай Нахима Ланжри хэлсэн үгэндээ Бельги улсад оршин суугаа гэр бүлийн хүчирхийлэлд автсан гадаад эмэгтэйчүүдийн 10 хүн тутмын 9 нь оршин суух зөвшөөрөлгүйн улмаас цагдаад мэдэгдэхээсээ эмээдэг гэсэн статистик мэдээлэл гарсан тул тэднээс оршин суух зөвшөөрлийн талаар асуухгүйгээр хамгаалалтанд авч байх тухай хуульд өөрчлөлт оруулсан талаар, мөн Антверпен хотын захиргааны соëлын хэлтсийн ажилтан Юдит Винк хэлэхдээ тус хотод олон тооны төрийн бус байгууллагууд үйл ажилалагаа явуулдаг, үүнээс 78 нь гадаад иргэдийн байгуулсан гээд тэдгээрийг дэмжих зорилгоор хотын захиргаанаас 9 оффис байрыг тэдгээр холбоодод үйл ажиллагаагаа явуулахад нь зориулж гаргаж өгсөн хэмээн ярьсан нь бусад орноос ирсэн төлөөлөгчдийн анхаарлыг онцгой татсан билээ.

Мөн Бельги улсад суугаа Монгол Улсын Элчин Сайд Х.Даваадорж, Монголын өргөмжит консул Паул Ван Воуве, ЕМЭХХ-ны гvйцэтгэх захирал А. Одонтуяа, Антверпен хотын эмэгтэйчvvдийн төвийн ажилтан Изабел, Антверпен хотын иргэдийн хурлын зөвлөх Галина Матушка, Бельги дэх Азийн холбооны тэргvvн Лила Шарма, Германы Майдар төвийн тэргvvн А.Алимаа, Монголын Бизнес эмэгтэйчvvдийн “Бриллиант” клубын дэд тэргvvн Гангамөрөн нар гол илтгэгчээр оролцож олон сонирхолтой асуудлыг хөндөн ярилцсан байна. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг, газар газраас цугласан мэдлэг боловсролтой оюунлаг бvсгvйчvvд минь төр улс, Монголынхоо эх vрсийн сайн сайханы төлөө ажиллахад бэлэн байгаа нь харагдаж байлаа” гэж хуралдааныг зохион байгуулагчдын нэг “Азийн холбооны эмэгтэйчvvдийн хэлтсийн дарга, Эв нэгдэл холбооны тэргvvн Л.Алтанчимэг дүгнэн хэлж байлаа.

Ийнхүү хуралд Европын олон орнуудад Монголчуудын үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагууд, Монголоос бизнес эрхлэгч эмэгтэйчvvдийн “Бриллиант” клубээс гадна Белгийн Парламент, Антверпен хотын захиргаа зэрэг төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийг урин оролцуулснаар хурал улам сонирхолтой, амжилттай болж өндөрлөсөн юм.

МVOH телевизийн сэтгvvлч Л.Цагаандалай хуралдааныг сурвалжлахаар ирсэн бөгөөд “Та нар Монгол эмэгтэйчүүд мөртлөө, зөвхөн Монгол эмэгтэйчvvдийнхээ асуудлаар яриад зогсохгvй бvр Азийн эмэгтэйчvvдийн асуудлаар чуулж, дээрээс нь Парламентийн гишvvнийг нь урьж оролцуулан төрийн ордонд нь чуулж байх юм” гэж хэмээн бахархан сайшааж байсан нь сэтгvvлч хvний нvдээр энэхүү үйл ажиллагааг харсан бодит дvгнэлт байв. Зочид төлөөлөгч бүсгvйчүүд хуралдааны ач холбогдлыг өндрөөр vнэлж, дараагийн үйл ажиллагааг Герман улсад 2016 оны 5 сарын 29-30нд, Швед улсад 2017 онд зохион байгуулахаар тохиролцов.

Хурлын дараа зохиогдсон бас нэгэн сонирхолтой үйл ажиллагаа нь жил бүр уламжлалт болгон ЕМЭХХ-оос зохион байгуулдаг “Оны шилдэг Монгол эмэгтэй 2015” шагнал гардуулах 4 дэх удаагийн ёслолын ажиллагаа, хүндэтгэлийн зоог, үдэшлэг байсан бөгөөд энэ нь Антверпен хотын Хилтон зочид буудалд болов. Ёслолын ажиллагааг УГЖ Далантай ая дуугаараа мэндчилэн нээж, “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аян”-д эмэгтэйчүүд бүсгүйчүүдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн, олонд алдаршсан ая дуу, өөрийн тоглолтоороо спонсорлон оролцож Европын орнуудад амьдарч байгаа элэг нэгт Монголчуудынхаа сэтгэлийг сэргээн хөгжөөсөн сайхан үдэш байлаа.

p3

Сайн санааны vнэ хаялцуулах худалдаа, сугалаа явагдаж 500 гаруй еврогийн хандивыг цуглуулсныг жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдөр зохиогддог Дэлхийн Энхтайваны Өдөр-Олон Улсын Хүчирхийллийн эсрэг өдөр зохион явуулдаг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөөд байна. Үүний дараа Европ дахь “Оны шилдэг эмэгтэй -2015”-ыг доорхи таван төрлөөр шалгаруулав.
1.Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр Австри улсын Лхамжавын Энхчимэг

p4

2.Хvмvvнлэгийн салбарын шилдэг эмэгтэйгээр Герман улс дахь Майдар ТББ-ийн тэргvvн Амгалангийн Алимаа

p5
3.Оны шилдэг эмэгтэй оюутанаар Бельги улсаас нэр дэвшсэн Доржбаярын Золжаргалp6
4.Урлаг, спортын салбарын шилдэг эмэгтэйгээр Герман улсаас нэр дэвшсэн Олзодын Энхтунгалагp7
5.Оны хvндэт гадаад иргэнээр Их Британи-Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын Тэргүүн Жон Гроган тус тус шалгарав.

p8

Мөн 2014 оны шилдэг спортын баг хамт олноор шалгарсан Чех улс дахь Д. Тунгалаг ахлагчтай “Нэг Үе “ хамт олон багаараа ирж оролцлоо. Газарчин дээд сургуулийн Европыг хариуцсан захирал Ш.Чимгээ Дэлхийн оюуны академаас “Гавьят багш”цолоор шагнагдлаа.

p9

Дээрх 2 арга хэмжээнд Европ дахь Монголчуудын төрийн бус байгууллага, холбоодыг төлөөлөн нийт давхардсан тоогоор 200 хүн Бельги, Швед, Австри, Голланд, Чех, Франц, Швейцарь, Английн Лондон, Германы Berlin, Münster ,Frankfurt, Wiesbaden ,Mainz, Limburg, Heidelberg, Mannheim, Düsseldorf, München хотуудаас, мөн Монголоос уригдан ирсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубын төлөөлөгч 11 бүсгүй Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгуудаас ирж оролцон, өөр хоорондоо танилцаж Европ Монголын эмэгтэйчүүдийн олон талт хэлхээ холбоо байгуулцгаав.  Энэхүү сайхан ажлыг зохион байгуулахад Монгол Ардын Нам, НАМЗХ, УГЖ У. Далантай, Clyde&Co хуулийн фирм, UFC, Английн “Оюун” Саshmere брэндийн үүсгэн байгуулагч Оюун, Гоодаль сэтгүүл, ЕМЭХХ-ны Д. Энхжаргал, А. Одонтуяа, Ц. Гэрлээ болон бусад удирдах зөвлөлийн гишүүд, Бельгийн “Ев нэгдэл” Монголчуудын холбооны дарга, Бельгийн Азийн Форумын гишүүн Л. Алтанчимэг, түүний хамт олон, гэр бүлийнхний үнэтэй хувь нэмэр, санхүүгийн дэмжлэг туслалцаагүйгээр амжилттай зохон байгуулагдахгүй байлаа.

p10

 Европ дахь Монгол Эмэгтэйчvvдийн Хөгжлийн Холбооны зохион байгуулагч нар

p11

 

Leave a comment