Шилдэг эмэгтэй-2016 шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа

Европт ажил үйлсээрээ тэргүүлж манлайлж буй эмэгтэйчүүдэд урам хайрлах, тэднийг олон нийтэд таниулах, сурталчлах, тэднээс суралцах зорилго бүхий оны шилдэг эмэгтэй-2016 шалгаруулах арга хэмжээг Франкфурт хотын Мариот зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Оны шилдэг эмэгтэйчүүдийг бизнес, хүмүүнлэг, оюутан, урлаг, спорт, оны эмэгтэй, олон нийтийн байгууллага гэсэн 6 төрлийн шалгаруулалтаар тодруулж шагналыг гардууллаа. Үүнд:

Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр Бельгийн Вант Улсын “Vingerhoedje” компанийн захирал Өлзийтогтохын Энхнэргүй шалгарч,

IMG_5353шагналыг Германы InWendt компанийн төлөөлөгч Каролин Бек, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Ө.Азжаргал, Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэйгээр ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсад чиглүүлэгч, Германы “Цог” клубыг үндэслэн байгуулагч, зөвлөх гишүүн Мөнх-Очирын Лхагвацэнд шалгарч

IMG_5410

шагналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны гүйцэтгэх захирал А.Одонтуяа, Оны шилдэг оюутан эмэгтэйгээр Мюнхэн хотын Людвиг-Максимилиан Их сургуулийн олон улсын хөтөлбөр, хэл уран зохиолын факультетийн докторын оюутан, “Монголын нууц товчоо” бүтээлийн үйл үгийн утга учир ба бүтцийн шинжилгээгээр дессертацийн ажил бичиж буй Нармандахын Энхмаа
IMG_4894 (1)шалгарч, шагналыг Бельги дэх Азийн форумын тэргүүн Лила Шарма, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Гүндарь, урлаг, спортын салбарын шилдэг эмэгтэйгээр Германы Баварийн Кино урлагийн “Шилдэг залуу найруулагч” шагналыг „Над руу ингэж бүү хар“ киногоороо хүртсэн  Борхүүгийн Үйзэнмаа

unnamed (8)шалгарч, шагналыг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Герман дахь салбарын төлөөлөгч Ц.Гэрлээ, Оны шилдэг Монгол Эмэгтэйгээр Францын “Аксион” ТББ-ын зохицуулагч, “Нүүдэлчин Заяа” компанийн захирал, Монголын уран зохиолыг франц хэлээр орчуулан хэвлүүлж буй Рэнчингийн Мөнхзул

IMG_4941шалгарч, шагналыг Британи-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Жон Гроган, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Ерөнхийлөгч Д.Энхжаргал, Шилдэг олон нийтийн байгууллагаар Польш Улс дахь “Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эмч Судлаачдын Салбар Нийгэмлэг”

IMG_4979 (1)шалгарч, шагналыг Европ бүсийн МИАТ-ын төлөөлөгч Н.Эрдэнэцогт, Бельги дэх Монголчуудын “Эв нэгдэл” холбооны тэргүүн Л.Алтанчимэг нар тус тус гардуулав.  Б.Нансалмаа, болон Штутгарт дахь Монгол Академичдын Холбоо нарыг шагнав. Түүнчлэн шилдэг дэмжигчээр өргөмжлөгдсөн Британи, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга Ж.Гроганд шагналыг гардуулж баяр хүргэв.

Ивээн тэтгэгч, хандивлагч, хамтран ажилласан байгууллагууд

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Оны шилдэг эмэгтэй-2016 шалгаруулах ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгч, хандивлагч, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүс чухал үүрэгтэй байсныг онцлон дурдаж эдгээр байгууллага, хамт олон, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье.

Юуны өмнө, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор, тус яамны хамт олонд биднийг дэмжиж хамтран ажилласанд баярлалаа. Гёте Институт, МИАТ компани, Гоёо Кашмер, Oxondon Coaching компани, “Oyuna” кашмир, Гоодаль сэтгүүл, Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир, Монгол Улсаас ХБНГУ-ын Франкфурт хотод суугаа ерөнхий өргөмжит консул Дирк Пфайл нар ивээн тэтгэгчээр оролцсонд талархаж байна. Түүнчлэн хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдээс тус хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжиж хандив өргөж, дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Арга хэмжээг дэмжиж хүрэлцэн ирсэн хамгийн бяцхан оролцогч 10 сартай Бен Тэмүүжин, 2 сартай М.Тэмүүлэн хүү нарт баярлалаа.

Урлаг, соёлын арга хэмжээ

Аливаа арга хэмжээг дуу хуургүйгээр төсөөлийн аргагүй билээ. Оны шилдэг эмэгтэй-2016 шалгаруулах ёслолын арга хэмжээнд АНУ, Япон, Герман Улсад оршин сууж амьдарч буй Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын бүжигчид асан Ариунаа, Г.Батцэнгэл, Л.Баясгалан, Лхагвацэнд, Ф.Хулан, Ц.Гэрлээ, Ундраа, Урангуа нар хүрэлцэн ирж ардын бүжгийн уян налархай хөдөлгөөнөөр ирсэн зочдыг угтаж, хөгжөөн цэнгээж, хамтран бүжицгээв.

unnamed (4)

Түүнчлэн залуу авьяаслаг джаз дуучин Э.Энхжаргал, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан, Гёте Институтын Улаанбаатар хот дахь төслийн удирдагч Мартин Цэнкэр тэргүүтэй хөгжимчид, селио буюу дунд хуурч Б.Ууганцэцэг нар хүрэлцэн ирж ая дуу, хөгжмийн мэндчилгээ дэвшүүлж зочид төлөөлөгчдийг дуу хуураар мялаан баясгав.

IMG_5447

Санаандгүй тохиолдлоор УИХ-ын гишүүн Г.Уянга маань ая дуугаа өргөсөн нь урлагийн арга хэмжээний сонирхолтой, бас үзэгчдийн зүгээс маш их талархал хүлээсэн агшин байсныг онцолъё.

 

 

Leave a comment