IMG_2898

Ерѳнхий мэдээлэл

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбоо (ЕМЭХХ) нь гадаадад ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол, Их Британи болон Европын бусад орнуудад  бизнес эрхэлж буй монгол эмэгтэйчүүдийн хоорондын гүүр болж бизнесийн сүлжээг бий болгож ажиллах, эмэгтэйчүүд хүүхдийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн ажилд туслах, дэмжих зорилготойгоор Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ ажиллаж буй чадварлаг монгол эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр 2011 онд Лондон хотноо байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага юм.

2012 оноос эхлэн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг анх ИБУИНВУ-ын Лондон хотноо зохион байгуулсан бѳгѳѳд 6 дахь жилдээ энэ жил Франц улсын Парис хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” шалгаруулах ёслолын үйл ажиллагааны хүрээнд бид жил бүр эмэгтэйчүүдэдээ зориулан монгол эмэгтэйчүүдийн хоорондын бизнесийн сүлжээг бий болгож, ажиллуулах зорилгоор бизнесийн форумуудыг зохион байгуулж ирсэн.

ИБУИНВУ-ын Лондон хотноос гараагаа эхэлсэн энэхүү арга хэмжээ нь хүрээгээ тэлж Европ тивд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хүсэлтээр 2015 онд Бельгийн Антверпен хотод “ Европ дахь Азийн эмэгтэйчүүд” (“Asian women in Europe”) олон улсын хурлын хамт зохион байгуулсан.

2016 онд ХБНГУ-ын Франкфурт хотод Эмэгтэйчүүдийн интеграци, манлайлал ба Герман улсын туршлага болон Европ Монголын Бизнесийн Хамтын Ажиллагаа сэдвээр бизнес форум зохион байгуулсан бѳгѳѳд энэ жил Франц улсын Парис хотноо  2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Эмэгтэйчүүд ногоон бизнес форумыг “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017” шалгаруулах ёслолын үйл ажиллагааны ѳмнѳ Эмэгтэйчүүдийн интеграци, манлайлал ба Франц улсын туршлага болон Европ Монголын Бизнесийн Хамтын Ажиллагаа, Аялал жуулчлалын салбар дахь эмэгтэйчуудийн оролцоо сэдвээр Парис дахь Монгол улсын элчин сайдын яам дээр ѳглѳѳний 10:00-13:00 хооронд зохион байгуулахаар болсныг  та бүхэнд дуулгахад таатай байна.

Энэхүү форум үнэ тѳлбѳргүй бѳгѳѳд оролцох хүний тоо хязгаартай тул та бүхэн эрт бүртгүүлээрэй. Бүргэлийн дагуу оруулах тул үүдэн дээр ирсэн хүмүүсийг оруулах боломжгүйг мэдэгдье.

Манай оройн гол арга хэмжээ болох “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг  Парис хотын Марриот зочид буудал дээр 18:00-23:00 хооронд зохион байгуулна.

Ёслолын үйл ажиллагаа оройн 18 цагаас Марриот зочид буудлын ёслолын танхимд та бүхнийг оргилуун дарсаар угтаж эхэлнэ.

Оройн үйл ажиллгааны хѳтѳлбѳрт

  • Оргилуун дарс хүлээн авалт
  • Шагнал гардуулаг ёслолын үйл ажиллагаа

Европ дахь “Оны шилдэг эмэгтэй-2017″-ыг дор дурдсан таван төрлийн нэр дэвшүүлэлтээр шалгаруулах болно.

Нэр дэвшүүлэлтийн төрөл

  • Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй
  • Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй
  • Оны шилдэг эмэгтэй оюутан
  • Урлаг, спортын салбарын шилдэг эмэгтэй
  • Шилдэг олон нийтийн байгууллага
  • Дуучин Наран тоглолт
  • Монгол үндэсний аялгуу дуу хѳгмийн үзүүлбэрүүд
  • Гэр бүлийн хүчирхийлэлийг устгах үйлст зориулагдах буяны худалдаа
  • Хонжворт сугалаа
  • Оройн 3 хоол
  • Ширээ бүрт улаан, цагаан дарсаар үйлчлэх
  • Диско зэрэгүүд багтсан болно.

Хаяг:

Paris Marriott Rive Gauche Hotel & Conference Center

17 Boulevard Saint-Jacques, 75014 Paris, France

Утас: +33 1 40 78 79 80

Билетын үнэ 80 Евро

Дэлгэрэнгүй мэдээлэлийг

07717492242 Их Британ

49 17680500666 Герман

32485281414 Бельги

утсаар болон [email protected] , www.admwe.org www.facebook.com/ADMW2011 цахим хуудсаар холбогдон хүлээн авж болно.

Та бүхнийг хань ижил, ах дүү, найз нѳхѳд, хамт олны хамт хүрэлцэн ирж ѳргѳнѳѳр оролцохыг урьж байна.

Зохион Байгуулагч

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбоо

revised ADMWE Paris event agenda 09.05 JPEG

1.2 JPEG admwe 2017 agenda

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a comment