3

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ) 2014 оны 5 сарын 31-нд эх үрсийн баярыг тохиолдуулан “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2014 Ёслолын үйл ажиллагаа”-г 3 дахь жилдээ Лондон хотод амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хүмүүнлэгийн  ажиллагааг дэмжин нийт 100 гаруй Монголчууд оролцсоноос гадна Британийн нэр хүндтэй бизнесийн байгууллагуудын тѳлѳѳлѳгчид, Монголын төрийн бус болон Европын орнууд дахь Монголын олон нийтийн байгууллагуудын зочид уригдан оролцов.

Кэмбрежийн бизнесийн их сургуулийг үүсгэн байгуулсан, хуулийн болон бизнесийн асар их туршлагатай, Лондон дахь олон улсын санхүүгийн Төв-Ситигийн Ширифийн сонгуульт ажилтай, Британийн эрүүгийн хэргийн дээд шүүх хариуцсан Тэргүүн Сэр Пол Жаж нь(Alderman and Sheriff Sir Paul Judge)-г хүндэт зочноор уригдан оролцож, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хийж байгаа Монгол эмэгтэйчүүдийн үүсгэл санаачлагыг дэмжин үг хэллээ.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл Мэндийн сайд Н. Удвал мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “…ЕМЭХХ-оос босгосон 10, 0 мянган паундын хандивыг оюутан охидыг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, сургалт, эмчилгээнд зориулан зарцуулснаар олон сайхан охидуудад тус болсон”-ыг онцлон дурьдаад гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад Монгол эмэгтэйчүүдийн хийж байгаа ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлэн баяр хүргэв. Мөн Чех улс дахь эмэгтэйчүүдийн “ Нэг Үе” хамт олон баярын цоглог сайхан “спорт” мэндчилгээ ирүүлсэн нь онцлог байлаа.

1

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Тэргүүн, Лондон дахь Монгол банкны төлөөлөгчийн газрын Захирал асан Д.Энхжаргал тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Европын өнцөг булан бүрээс шилдэг тэргүүний эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэн, тэдний хийж бүтээсэн ажил үйлс амжилт бүтээлийг олон нийтийн хүртээл болгон, тэднийгээ улам хүчирхэг болгоход тус нэмэр болж байгаадаа баяртай байна. Бид энэ үйл ажиллагаагаараа ололт амжилтыг магтахын зэрэгцээгээр манай нийгэмд оршиж байгаа жигшмээр муухай үзэгдлийн нэг болох гэр бүлийн хүчирхийлэл байсаар байгааг олны сонорт хүргэх, энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүчирхийллийг бууруулж устгах, түүнд хандив хөрөнгө цуглуулах сайн санааны-буяны ажлыг мөн хийж байна. Бид өнөөдрийн баяр ёслолын уламжлалт ажиллагаанаас олсон хандив хөрөнгийг жил бүр 9 дүгээр сарын 21-ний өдөр дэлхийн хэмжээнд зохион байгуулдаг “Гэр бүлийн хүчирхийллийг  бууруулах Энхтайваны өдөр”-т  зориулан, түүнд Монгол эмэгтэйчүүд эв санааны нэгдэлтэй  гэдгээ харуулахын зэрэгцээ залуучууд охид бүсгүйчүүдийн дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр  эв нэгдлийг бий болгох, хүчирхийллийг бууруулах сайн үйлсэд зориулдаг билээ” гээд энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулахад гараа сунгасан бидний үйл ажиллагааг байнга дэмжиж, ивээн тэтгэж байдаг байгууллагууддаа хувиасаа болон Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны хамт олны  өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгааг илэрхийлэв.

Орчлонгийн сайхан хүүхнүүдийг магтан дуулсаар 20 дахь жилтэйгээ золгож буй МУГЖ Г.Эрдэнэбат гадаадад ажиллаж  амьдарч байгаа Монгол бүсгүйчүүдээ дэмжин ёслолын арга хэмжээнд уригдан ирж, ая дууныхаа мэндчилгээг дэвшүүлсэн нь олны талархал хүлээж, Монголын ая дуу соёлыг гадаадын зочдод сурталчлан Монголын бахархлыг төрүүлэв.

 “Оны шилдэг эмэгтэй -2014” үйл ажиллагаа нь энэ жилийн хувьд 5 төрлийн номинацаар нэр дэвшүүлж дараахь бүсгүйчүүдийг шалгаруулав:

58    Шинжлэх Ухааны Салбарын Шилдэг эмэгтэй

Ганболдын Тамираа,  Итали Улc

 

Оны Шилдэг эмэгтэй Оюутан

Батбэхийн Баасандэлгэр, Итали улс

 

6

7Бизнесийн Салбарын Шидэг эмэгтэй

Оюунцэцэг Флэминг, Шотланд

 

Хүмүүнлэгийн Салбарын Шилдэг эмэгтэй

Моломын Даваа, ГолландУлс

 

 4

    Оны Шилдэг Эмэгтэй 

Гаяабазарын Сарантуяа, Румын улс

 

9

 Спортын Шилдэг Эмэгтэй Баг      Чех Улс

хамт олны тусгай шагналыг Чех улсын Тунгалаг ахлагчтай хамт олонд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа гардуулав.

Enk's photo

 Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны шагнал

Юра овогтой Энхээ (Ноттингхам хот)

 Дор дурьдсан байгууллагууд бидний энэ удаагийн арга хэмжээг ивээн тэтгэж, үнэтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн тул талархснаа дахин илэрхийлье!

Их  Британи дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам

Rio Tinto
“Dot Creation” студи
“Clyde & Co” хуулийн фирм
Голомт банк
“Бишрэлт” групп
“Oyuna cashmere”
“Blue Moon” групп
Anir Day Spa
UFC Organic
“Tara Copthorne”  зочид буудал
Лувсангийн Нармандах, НҮБ-н зөвлөх (Швейцарь улс)
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо
Их  Британи дахь Монголчуудын Нэгдсэн Холбоо
Их Британи дахь Гэр Бүлийн Холбоо
Монгол Британийн Худалдааны Танхим
“East Midland” дахь Монгол Боловсролын Төв
Их Британи дахь Монголын Худалдаа Бизнесийн Консул
Итали дахь Монголын Өргөмжит Консул
Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо
Голланд дахь Монголчуудын Холбоо
Британийн Монголчуудын Холбоо

ЕМЭХХ  энэ удаагийн үйл ажиллагаанаас 6 сая орчим төгрөгийн хандив хуримтлуулсныг гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад Монголчууддаа зориулан зарцуулахаар бэлдэж байна.

Дэлгэрэнгүй  мэдээллийг www.admwe.org-ээс үзнэ үү

Санаж сэдэж бүтээх үйлсдээ сэтгэл зүрхээ зориулан хийж бүтээх ирмүүн хүслээрээ Монгол эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан эрхэмсэг эмэгтэйчүүддээ баяр хүргэж санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

 

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо

2014 он

Comments(02)

  1. Holboo toi baih hyseltei bn.bi Polish ulsad ajillaj amidardag

    Хариулах
  2. Otgon 2014/06/25

    Ta buhend bayarlalaa.ajliin undur amjilt husie niit monholchuuddaa.

    Хариулах

Leave a comment