Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос тус тивийн улс орнуудад ажиллаж амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн ажлын амжилт, хүмүүнлэгийн үйл хэргийг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих тэднээсээ үлгэр жишээ авах зорилгоор “Оны шилдэг эмэгтэй” шалгаруулах ёслолын ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад 2019 оны 6 дугаар сарын 1-нд  найм дахь удаагийн ёслолын ажиллагааг “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа…” уриан дор Шведийн Хаант Улсын Стокхолм хотноо тэмдэглэхээр бэлэн боллоо.

Эх үрсийн баярыг тохиолдуулан монгол эхчүүд, бүсгүйчүүдээ баярлуулахын сацуу эх орноо сурталчилж, Эмэгтэйчүүд: Боловсрол, Шинжлэх Ухаан ба Инновац сэдвээр форум, Хилийн чанад дахь монгол хэл, соёлын сургалт, хэлэлцүүлэгийн дор харилцан туршлага солилцох уулзалт зохион байгуулах юм.

Энэ арга хэмжээ хүмүүнлэгийн үйл хэрэгт зориулагддаг билээ. “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа…” уриан дор хийгдэж байгаа маань гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өөрсдийн зүгээс бодит хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж байгаа юм.

Өүлэн эхийн удамт монгол бүсгүйчүүдийн оюун сэтгэлийн хүч, чадал чансаа, ур чадварыг бахдан хүндэтгэх нэгэн мөчийг хамтдаа тэмдэглэх энэхүү арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс авна уу.

Programme-last-Mongol 31052019

Leave a comment