LOGO2
Эх орноосоо хэчнээн хол суугаа ч төдий чинээ өрх гэр, үр хүүхэд, улс эх орныхоо төлөө зүтгэж яваа энэ цагийн хатад болох Европ дахь Монгол эмэгтэйчүүдийнхээ сурч мэдсэн, хийж бүтээсэн амжилт ололт, хүмүүнлэг үйлсийн их гавьяаг олон нийтэд таниулах, дэмжин алдаршуулах зорилгоор Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо, Британи дахь Монголын Соёлын Төв хамтран олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2012” өргөмжлөх ёслолын үйл ажиллагааг 2012 оны 6 –р сарын 1 нд Эх Үрсийн баяраар Лондон хотод анх удаагаа зохион байгуулсан нь олон хүний сэтгэлийг татаж, тэдэнд хийж бүтээхийн их урам зоригийг хайрласан сайхан арга хэмжээ болж чадсан билээ. Видео бичлэгийг www.mongolianculturecentre.co.uk www.admwe.org сайтаас үзэх боломжтой.

Бид энэ жил
1.Бизнесийн салбарын Шилдэг эмэгтэй
2.Хүмүүнлэгийн салбарын Шилдэг эмэгтэй
3.Олон нийтийн салбарын Шилдэг эмэгтэй
4.Урлагийн салбарын Шилдэг эмэгтэй
5.Оны шилдэг эмэгтэй Оюутан
6.Оны Хүндэт эмэгтэй гэсэн зургаан номинацаар Европ дахь “Оны шилдэг эмэгтэй 2013″ шалгаруулахаар олон нийтийн санал асуулга явуулж эхлээд байна.

Энэхүү үйл ажиллагааг дэмжиж Европын улс орнуудад суугаа Монгол улсын Элчин сайдын яамдууд, олон нийтийн байгууллагууд, компани, хувь хүмүүсээс ажил үйлсдээ амжилт гаргасан төдийгүй олон нийт, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож яваа нэр нь тодроогүй баатрууд болох Шилдэг эмэгтэйчүүдээ дээрх зургаан номинацад нэр дэвшүүлэн шалгаруулалтад оролцуулахыг уриалж байна. Бид хамтран зохион байгуулагч болон хандивлагч байгууллагын төлөөллийг үйл ажиллагаандаа урин оролцуулж, үг хэлэх, шагнал гардуулах эрх олгох ба байгууллагынхаа сурталчилгаа болон бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх боломжоор хангаж мөн өөрсдийн вебсайтууд, урилга, зарын хуудас дээр лого-г байрлуулах болно.

Шалгаруулалтад оролцуулах эмэгтэйчүүдийн материалыг 2013 оны 5 сарын 10 ний дотор [email protected] хаягаар бидэнд илгээнэ үү?

Бүрдүүлэх материал:

1. Шагналд нэр дэвшигчийн CV/Зураг
2. Тус шагналд тодорхойлж буй ололт, амжилт тухайн салбарт оруулсан хувь нэмрээ тодорхой илэрхийлж бичсэн байх;
3. Баримтжуулсан зураг болон видео бичлэгүүдийг тусад нь хавсаргаж явуулах
4. Амжилт/Бүтээлийн жагсаалт
5. Нэр дэвшүүлж буй байгууллага, хувь хүний товч танилцуулга
6. Материалыг Word document хэлбэрээр Монгол, Англи хэл дээр бичиж ирүүлэх

Шалгаруулах журам:
Ирүүлсэн материалуудыг Зохион байгуулах баг 5 сарын 10ны дотор хүлээн авч 5 сарын 15-25ныг дуустал вебсайт болон фэйсбоок-р танилцуулж олон нийтийн санал авна. Санал хураалтын дараа 5 сарын 25-30 дуустал номинацад орсон салбар тус бүрийн хүмүүсээс бүрдсэн Шалгаруулах багийн бүрэлдэхүүн олон нийтийн санал асуулгыг тоолон мөн тухайн салбар тус бүрээр гаргасан амжилтыг нарийн үндэслэн ялагчийг тодруулан Ялагчийн нэр бичигдсэн хуудсыг дугтуйнд хийж лацадна. Ингээд дугтуйг 2013 оны 6 сарын 1нд Оны Шилдэг Эмэгтэй-2013 шагнал гардуулах ёслолын үеэр тухайн салбарт нэр хүнд бүхий хүндэт төлөөлөгчид задалж Ялагчийг тодруулна.

Нэр дэвшигч бүх эмэгтэйчүүдийн ирүүлсэн материалыг Powerpoint хэлбэрт оруулж Оны шилдэг эмэгтэй-2013 шалгаруулах ёслолын арга хэмжээн дээр дэлгэцээр үзүүлэх ба Телевизийн нэвтрүүлэг бэлтгэж Монголын телевизүүдээр болон өөрсдийн вебсайтуудаар гаргаж олон нийтэд танилцуулах болно.

ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2013 Ёслолын үйл ажиллагаа 2013 оны 6-р сарын 1 ны өдрийн 19 цагт Copthorne Tara Hotel, Kensington, W8 5SR зочид буудлын Их танхимд болно. Залуу Дуучин Б.Баярцэцэг, Яруу найрагч Зохиолч Б.Батрэгзэдмаа нар оролцоно.
as

Билетний үнэ £60.00 (Ticket price includes Cocktail reception, 3 course dinner, Mongolian vodka and Wine at the table. Entertainment & Dance.)

Захиалгыг [email protected] email хаягаар болон 00 44 (0) 7939267474 утсаар
2013 оны 5 сарын 15-ны дотор авна.

Данс: HSBC
Account name: Association for the Development of Mongolian Women
Sort Code: 40-14-03
Account Number 72525275, Ref: (Your Name)

International Bank account number
GB11MIDL40140372525275
Branch Identifier Code:MIDLGB2111V
Sort Code:(40-14-03)
Account Number: 72525275)

Хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн төлөө хамтран ажиллаж буй Танд болон танай хамт олонд талархсанаа илэрхийлээд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Зохион байгуулах баг

Comments(01)

  1. Уранчимэг 2013/04/16

    Сайн байцгаана уу?
    Олон чухал үйл ажиллагаа явуулдаг ийм холбооны талаар мэдэж авсандаа баяртай байна. Танай холбоо зөвхөн бизнесийн чиглэлийн эмэгтэйчүүдийг гишүүнээр элсүүлдэг үү? Судлаач эмэгтэйчүүд уралдаанд хэрхэн оролцож болох вэ?
    Хүндэтгэсэн,
    Т.Уранчимэг

    Хариулах

Leave a comment