IMG_5028Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Ерөнхийлөгч  Д.Энхжаргал Кадоган зочид буудалд энэ сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан  “Сүлжээний Хурдацтай Өөрчлөлт” сэдэвт үйл ажиллагааны нээлтэнд уригдан оролцлоо.  

‘Forbes’ сэтгүүлээс шалгаруулсан дэлхийн хамгийн хүчирхэг оюун санаа бүхий 200 эмэгтэйн жагсаалтанд орж  шагнал хүртсэн НҮБ-ийн ахлах зөвлөх Аннетте Ричардсон  “Энэ сарын эмэгтэй”-гээр тодорч, гол илтгэгчээр оролцохдоо, хөгжингүй болон хөгжиж буй орны эмэгтэйчүүд,  хүүхдүүдийн талаар НҮБ-аас хийж буй өөрийн ажлын талаар  сонирхолтой илтгэл тавилаа.

Энэхүү уулзалт нь ухаалаг, урам зориг дүүрэн  эмэгтэйчүүдийг холбон,  эмэгтэйчүүдийг хэрхэн хүчирхэгжүүлэн дэмжиж болох талаархи тэдний үнэ цэнэтэй үзэл бодол, санал сэтгэгдлээ хуваалцсан сайхан боломж болсон юм. 

 Д.Энхжаргал,   Аннетте Ричардсон нар Монголд гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад хэрхэн цаашид  хамтарч  ажиллаж болох боломжийн талаар харилцан ярилцаж зөвлөлджээ.

Leave a comment