Жил бүрийн 9 дүгээр сард дэлхий даянаар тэмдэглэдэг Энхтайваны Нэг Ѳдѳр арга хэмжээний хүрээнд Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хѳгжлийн Холбоо нь энэ жил гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг уриан дор нэгдэж, ковидгүй зуны төлөө, дархлаагаа дэмжих сагсан бѳмбѳгийн нѳхѳрсѳг тэмцээн болон гэр бүлийн өдөрлөгийг 2021 оны 7 сарын 17-ны бямба гаригт өглөөний 10 цагт Турк улсын нийслэл Истанбул хотын Kağıthane spor kompleksi дээр зохион байгуулж байгаа тул Лондон хотоос гараагаа анх 2012 онд эхэлсэн манай 5 дахь удаагын сагсан бѳмбѳгийн нѳхѳрсѳг тэмцээнд гэр бүл, хүүхдүүд, найз нѳхдийн хамтаар хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэ удаагийн тэмцээнийг Турк улсын Истанбул хотод төвтэй Easy Travel аялал зуучлалын компани ивээн тэтгэн хамтран ажиллаж байна. Баг бүр 4 гишүүнтэй мөн ижил биеийн тамирийн хувцастай байх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээлэлийг 05527308554 утсаар холбоо барина уу!

Зохион байгуулагч:

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Турк улс хариуцсан төлөөлөгч Г.Болормаа

Спонсор байгууллага:

Easy Travel компани

2021 оны 7 сарын 6 өдөр

Leave a comment