Эрхэм хүндэт ноëд хатагтай нараа!

Та бүхнийг Eвроп дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Шилдэг Эмэгтэй- 2023″ ëслолын ажиллагаанд хамт олон, гэр бүл, найз нөхдийн хамтаар хүрэлцэн ирэхийг урьж байна!

Энэ жилийн “Шилдэг Эмэгтэй- 2023″ ëслолын ажиллагаа Турк улсын Истанбул хотноо 2023 оны 5 сарын 27 ны 18:00-23.00 цагт Ramada Plaza by Wyndham зочид буудлын их танхимд болно.

Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлан дэмжихээр зохион байгуулж буй “Шилдэг Эмэгтэй-2023” шагнал гардуулах ёслолын ажиллагааг дэмжин МУГЖ, Поп Дива Дуучин Ж.Алтанцэцэг оролцон ая дуугаа өргөх болно. Та бүхнийг тансаг орчин, угталтын дарстай хүлээн авалт, хүндэтгэлийн зоог, хандивын сугалаа, диско бүжигтэй гайхалтай үдэш хүлээж байна.

Тасалбарын үнэ: €70.
Тасалбар худалдан авах бол бидэнтэй [email protected] email хаягаар холбогдоорой.

Та бүхэн Монгол руугаа чиглэсэн хүмүүнлэгийн сайн үйлдсэд нэгдэж энэхүү үйл ажиллагаанд оролцоорой!

2023 оны 5 сарын 27ны орой 18 цагаас Ramada Plaza by Wyndham Hotel дээр уулзацгаая.

“Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо

Leave a comment