Хүндэт Энхжаргал аа,

 

 Энхтайван нэг өдөр болон Гэр бүлийн хүчирхийллийг арилгах дэлхийн сангийн нэрийн өмнөөс 9 дүгээр сарын 21-ний Энхтайваны өдрийг дэмжиж гэр бүлийн хүчирхийллийг бууруулах эвслийн нэгээхэн хэсэг болсон Та бүхэнд талархал илэрхийлье.

 Бидний хамтын хүчин чармайлтын үр  нөлөөгөөр 2012 оны Энхтайваны өдрийн талаар 280 сая орчим хүн мэдээлэлтэй болж ойролцоогоор 5.6 сая хүн илүү амар тайван амгалан амьдарч байна гэж МкКинси компанийн  дэмжлэгтэйгээр хийсэн судалгааны үр дүнгээр тооцоолжээ. Бид Энхтайвны өдрийн талаар мэдээлэлтэй болсон хүмүүсийн тоог 2013 онд хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсэж байна. Бидний Энхтайваны өдрийн санал санаачлагад нэгдэн дэлхий дахинд түгээж энэ өдрөөр арга хэмжээ зохиосноор та бүхний оролцоо дэлхий даяар цуурайтах нэг багийн тоглолт болох юм. 2013 оны Энхтайваны өдрийн уриа нь ‘Who Will You Make Peace With?’ байх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү:https://bit.ly/12BIqp2

Энхтайваны өдөр бол иргэний ба олон улсын дайны тухай гэдэг шиг  бидний гэр бүл, сургууль, нийгмийн бүлэгт оршин буй хүчирхийллийн тухай юм. Хүн төрөлхтөнд учирч буй хамгийн их хүчирхийллийн хэлбэр нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Хамгийн багаар тооцоход гурван эмэгтэйн нэг нь амьдралынхаа туршид гэр бүлийн хүчирхийллийн золиос болдог байна. (НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын эх сурвалжаас) Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголтыг өгөх санал нэгдсэн арга хэмжээнд оролцох нь амьдралыг авардаг; гэр бүлийн хүчирхийллийн тухай бодит нөхцөл байдал, үр дагаварын талаар хүмүүст мэдээлсэн арга хэмжээ зохион байгуулах нь өөрчлөлтийг хийж чадна. 9 дүгээр сарын 21-ний өдөр нэгдэж эдгээр асуудлаар далайцтай арга хэмжээ зохион байгуулж чадвал илүү амар тайван, тогтвортой дэлхийг бий болгоход бодит хувь нэмрээ оруулах юм. Энхтайваны өдөр бол хүн бүрийн өмч юм.

Дараахи энгийн хоёр зүйлийг хийж бидэнд тус нэмэр болно уу. Үүнд:

  1. Хэлэлцүүлэг хийж мэдээлэл өгөх: өөрийн сүлжээндээ гэр бүлийн хүчирхийллийг бууруулах эвслийн гишүүнчлэлийн линкийг хуваалцаж сошиал медиагаар тараах Гишүүнчлэлийн линк: https://peaceoneday.org/reducing-domestic-violence-coalition-membership-form
  2. Зохион байгуулалттай орчинд хамтдаа байх: Энэ өдрийг тэмдэглэх Энхтайваны өдөр арга хэмжээг зохион байгуулах. Хэрхэн оролцох тухай мэдээллийг энэ гарын авлагаас үзнэ үү The Pocket Book of Peace

Энхтайваны тухай гарын авлага: https://peaceoneday.org/wp-content/uploads/2013/02/Pocket-Book-of-Peace.pdf

Энэ хөдөлгөөний нэгээхэн хэсэг болсон та бүхэнд дахин талархлаа илэрхийлье. Та бүхний 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөрт зориулсан ажлын төлөвлөгөөний талаархи мэдээллийг удахгүй авна гэдэгт найдаж байна.

Халуу дотно, энхтайван ёсоор мэндчилсэн,

Энхтайван нэг өдөр -ийг санаачлагч Жереми Гилли

Гэр бүлийн хүчирхийллийг арилгах дэлхийн сангийн үүсгэн байгуулагч, эзэн эрхэмсэг Баронесс Скотланд QC

Leave a comment