Энэ жилийн #Энхтайваны Нэг Ѳдѳр арга хэмжээний хүрээнд Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хѳгжлийн Холбоо нь гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг уриан дор нэгдэж, 2015 оны 9 сарын 26-ны бямба гаригт Лондон хотын Ислингтон дүүргийн Урлаг,Медиа сургууль дээр 4 дахь удаагын сагсан бѳмбѳгийн нѳхѳрсѳг тэмцээнийг зохион байгууллаа.

Жил бүрийн 9 дүгээр сарын 21 ний Энхтайваний ѳдрийг дэлхийн сая сая хүмүүс тэмдэглэж олон байгуулагууд ѳѳрсдийн санал санаачлагаар нэгдэн арга хэмжээ зохион байгуулдаг бѳгѳѳд Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хѳгжлийн Холбоо 3 жилийн ѳмнѳѳс гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг энэхүү уриан дор нэгдэн сагсан бѳмбѳгийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн бѳгѳѳд энэхүү санаачлагыг дэмжих хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж нэн ялангуяа Англи улсад  ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол оюутан залуучууд маань идэвхтэй оролцож байгаад бид их баяртай байгаа. Энэ жилийн сагсны тэмцээнд нийт 6 баг тамирчид болон 50 гаруй хѳгжѳѳн дэмжигчид оролцлоо.

Түрүүлсэн болон шагналт байранд орсон баг, тамирчдад баяр хүргэе

Эрэгтэй багууд:

1st West баг( Ижлээ, Зулаа, Цолмон, Анар-Эрдэнэ, Улаанаа, Маанаа)

2nd London баг (Ганаа, Мандах, Тамираа, Чойр, Буянаа, Боогий)

3rd MongolZ баг (Чингүүн, Ганзориг, Чүка, Баттулга)

4th Ахмадын Золбоо баг 

 Эмэгтэй багууд:

 Их Британи дахь Монгол Оюутнуудын Холбооны баг

Европ дахь Mонгол Эмэгтэйчүүдийн хѳгжлийн холбооны баг

 Гурвын шидэлтийн тэмцээнд:

Мандах

 Гэр бүлийн хүчирхийлэлийг бууруулах энхтайваний ѳдѳрт Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хѳгжлийн Холбоотой нэгдсэн залуучуyд, хүрэлцэн ирсэн хѳгжѳѳн дэмжигчид, тэмцээнд идэвхтэй тоглосон Их Британи дахь Монгол Оюутнуудын Холбооны хамт олон болон энэ аяныг дэмжиж буй та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ дараа жилийн тэмцээнд улам сайн идэвхтэй оролцохыг та бүхнээс хүсье. 

 IMG_3980

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Leave a comment