Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос зохион байгуулж буй “Монгол Бизнес Эмэгтэйчүүд” чуулган өнөөдөр өглөө Лондонгийн Хөрөнгийн Биржийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг хийж хонх дарж эхэллээ. Дэлхийн Санхүүгийн Зах зээлд анх удаагаа Монголын эмэгтэйчүүд гэсэн нэрийг дуурсгасан түүхэн үйл явдал боллоо. Яг одоо Дэлхийн санхүү, эдийн засгийн мэдээллийн төв BLOOMBERG дээр Британи, Европ болон Монголоос оролцож буй эмэгтэйчүүд Монгол эх орноо Дэлхийн бизнес санхүүгийнханд таниулсан чуулга уулзалт хийж байна. Бидний бахархал Монгол, тэгвэл Монгол эмэгтэйчүүдээр Дэлхий бахархах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Leave a comment