Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо (ЕМЭХХ) нь гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол, Их Британи болон Европын бусад орнуудад бизнес эрхэлж буй монгол эмэгтэйчүүдийн хоорондын гүүр болж бизнесийн сүлжээг бий болгож ажиллах, эмэгтэйчүүд хүүхдийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн ажилд туслах, дэмжих зорилготойгоор Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ ажиллаж буй чадварлаг монгол эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр 2011 онд Лондон хотноо байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага юм.2012 оноос эхлэн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг анх ИБУИНВУ-ын Лондон хотноо зохион байгуулсан бѳгѳѳд энэ жил 7 дахь жилдээ Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-оос эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү ээлжит “Оны шилдэг Монгол эмэгтэй 2018” шагнал гардуулах ээлжит ёслолын ажиллагаа болон «Эмэгтэйчүүд-эрүүл мэнд» сэдэвт форумыг 2018 оны 5 дугаар сарын 26-нд Польш Улсын нийслэл Варшав хотноо зохион байгуулах болсоныг мэдэгдэхийн зэрэгцээ та бүхнийг Та бүхнийг хань ижил, ах дүү, найз нѳхѳд, хамт олны хамт хүрэлцэн ирж ѳргѳнѳѳр оролцохыг урьж байна
Дэлгэрэнгүй мэдээлэлийг удахгүй тавих болно.
ЕВРОП ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО

Comments(01)

  1. “Эмэгтэйчүүд-эрүүл мэнд-2018” форумыг сонирхож байна. Монголоос хэрхэн яаж оролцож болох бэ? Хариу өгнө үү?

    Хариулах

Leave a comment