Эмэгтэйчүүд бизнест форум 2016 

“Эмэгтэйчүүд бизнест” форумыг Эмэгтэйчүүдийн интеграци, манлайлал, Герман улсын туршлага, Европ Монголын Бизнесийн Хамтын Ажиллагаа сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Уг форумыг Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Ерөнхийлөгч Д.Энхжаргал нээж үг хэлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн хатагтай Ули Ниссэн, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор нар хүндэт зочиноор оролцож үг хэлэв.

IMG_5275Эхний сэдвээр үндсэн итгэлийг Франкфурт хотын Зөвлөлийн гишүүн доктор Наргес Эскандари Грунберг, ”Migrantinen Gründen” төслийн удирдагч, “Frauen & Wirtschaft” төслийн зохицуулагч Рамона Ланг нар тавьж хэлэлцүүлсэн бол Герман дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн М.Оюунчимэг, Бельги дэх Азийн Форумын тэргүүн Лила Шарма, Германы CSU намын Грэфелфинг хотын Эмэгтэйчүүдийн холбооны орлогч дарга, Мюнхэн тойргийн Удирдах Зөвлөлд Олон Нийтийн төлөөлөгч Г.Очмаа, Бельги дэх Монголчуудын “Эв нэгдэл” холбооны тэргүүн, Бельги дэх Азийн Форумын Эмэгтэйчүүдийн салбарын захирал Л.Алтанчимэг, Отгонбаяр Сангийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхжин нар мэтгэлцээнд үг хэлж оролцов.

IMG_5252Хоёр дахь сэдвээр үндсэн илтгэлийг Монгол, Британийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, Британийн Парламентын гишүүн асан Жон Гроган тавьж хэлэлцүүлсэн бол Франкфурт дахь Германы Луфтханза компанийн Нийгмийн хариуцлагын хэлтсийн дарга Моника Рүүл, “Эдэлзиге” ноолуурын компанийг үүсгэн байгуулагч, захирал Ф.Саруул, Польш дахь Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эмч Судлаачдын Нийгэмлэгийн төлөөлөгч Р.Батцэнгэл, Монгол Улсаас Бельгийн Вант Улсын Флемингийн тойрогт суугаа өргөмжит консул Пол Вуеве нар мэтгэлцэгчээр оролцлоо.

thumb_IMG_4739_1024Форумыг хааж Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Гүйцэтгэх захирал А.Одонтуяа үг хэлсэн бол Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Ө.Азжаргал, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн С.Уянга нар удирдан чиглүүлэв. Форумд нийт 80 гаруй зочид төлөөлөгчид Австри, АНУ, Бельги, Герман, Франц, Люксембург, Их Британи, Монгол, Польш, Швейцарь, Япон зэрэг орноос хүрэлцэн ирж санал бодлоо солилцлоо. Монгол Улсаас Завхан аймгийн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгч Х.Даваахүү тэргүүтэй 9 төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсоныг онцлон дурдая.

thumb_IMG_4654_1024Форумын хүрээнд эмэгтэйчүүдийн манлайлал, удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хувь хүний хөгжил, гадаадад амьдарч буй монгол иргэдийн бизнес эрхлэлт, боломж, бололцоо, тулгамдаж буй бэрхшээл, асуудал гэх мэт маш өргөн хүрээнд санаа бодлоо илэрхийлж, харилцан туршлага солилцов. Түүнчлэн гадаадад амьдарч буй монголчуудын санал өгөх эрхийг хязгаарласан асуудлыг хүртэл хөндөж байв.

thumb_IMG_4754_1024

Хэдийгээр форумын үйл ажиллагаа маань монгол, герман, англи хэл дээр явагдан амаргүй байсан боловч Г.Гүндарь, Б.Намуун, М.Оюунчимэг, Н.Энхмаа нар орчуулгын ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

IMG_5292

 

Leave a comment