WOW Cambridge Junction
Энэ жилийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ЕМЭХХ гишүүд 2015 оны 3 саын 8нд Кэмбриж хотноо зохиогдох Дэлхийн Эмэгтэйчүүдийн наадам “WOW” Festival-д оролцоно.

Энэхүү наадам нь жил бүрийн 3 сард зохиогддог бѳгѳѳд эмэгтэйчүүд, охидын эрх тэгш байдлыг хангахад зориулсан Их Британийн хамгийн том, хамгийн чухал баяраар хүлээн зөвшөөрѳгдсөн бѳгѳѳд  3 сарын 1-8 хооронд болох ба охид эмэгтэйчүүдийн ололт амжилтыг тэмдэглэж, ѳнѳѳдѳр тэдэнд тулгарч буй хамгийн чухал асуудлуудыг хэлэлцэх болно.

Улс төр, эдийн засаг, загвар, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, бизнес, боловсролын салбарт тэргүүлж буй эмэмгтэичүүд оролцохоос гадна концерт, хошин шоу, семинар, лекц, мэтгэлцээн гэх мэт 200 гаруй арга хэмжээ зохиогдох бѳгѳѳд арга хэмжээний үеэр 300 илтгэл тавигч болон 20,000 гаруй хүн оролцох төлөвтэй байна.

 

 

 

 

 

Leave a comment