basketball poster 1625Энэ жилийн #Энхтайваны Нэг Ѳдѳр арга хэмжээний хүрээнд Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хѳгжлийн Холбоо нь та бүхнийг хамтдаа гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг уриан дор нэгдэж, 2015 оны 9 сарын 26-ны бямба гаригт Лондон хотын Ислингтон дүүргийн Урлаг,Медиа сургууль дээр зохиогдох гэж буй манай 4 дахь удаагын сагсан бѳмбѳгийн нѳхѳрсѳг тэмцээнд гэр бүл, хүүхдүүд, найз нѳхдийн хамтаар хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг уриалж байна.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хѳгжлийн Холбоо нь 3 жилийн ѳмнѳѳс гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг уриан дор нэгдэж  Энхтайваний энэ ѳдѳр сагсан бѳмбѳгийн нѳхѳрсѳг тэмцээнийг  зохион байгуулж эхэлсэн бѳгѳѳд энэхүү санаачлагыг дэмжих хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж нэн ялангуяа Лондон хотноо ажиллаж, амьдарч, суралцаж буй оюутан залуучууд идэвхтэй оролцож байдагт бид их баяртай байдаг.

Та бүхнийг идэвхтэй оролцон гэдэгт гүнээ итгэн урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг [email protected] болон 07921077744, 07717492242 утсаар холбоо барина уу!

Бүгдээрээ хамтран ажилласанаар бид амар амгаланг бий болгоно.

Leave a comment