Та бүхнийг 2021 оны 5-р сарын 29-ний өдөр Лондонгийн цагаар өглөө 9:00, Улаанбаатарын цагаар 16:00 цагт “Ковид-19 цар тахлын дараах үеийн тогтвортой хөгжлийг хангахад эмэгтэйчүүдийн оролцоо” болон “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад, монгол эмэгтэйчүүд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ” сэдэвт олон улсын эмэгтэйчүүдийн онлайн чуулга уулзалтанд доорхи холбоосоор бидэнтэй нэгдэж энэхүү цахим хуралд оролцохыг хүсье.

Zoom Meeting https://zoom.us/j/99527217218?pwd=cjRTcXFiQThRWGcySkplRk9jM25PZz09

Meeting ID: 995 2721 7218

Passcode: 123456
“Тогтвортой хөгжлийн зорилтууд” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг бөгөөд энэхүү зорилтуудын хэрэгжилтийг хангахад улс орнуудын засгийн газар, төрийн болон орон нутгийн байгууллагууд, боловсрол шинжлэх ухааны болон эрдэм шинжилгээний байгууллагууд мөн төрийн бус байгууллагууд болон иргэн бүр гар бие оролцох ёстой иймээс манай энэ удаагийн онлайн вэбинараар тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд ажиллаж буй салбар бүртээ манлайлж буй монгол эмэгтэйчүүд туршлагаасаа хуваалцаж доорхи сэдвүүдээр ярилцах болно. Үүнд:

  • Эрүүл мэндийг дэмжих,
  • Чанартай боловсролыг дэмжих
  • Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах
  • Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
  • Тэгш бус байдлыг бууруулах
  • Хариуцлагатай хэрэглээг дэмжих
  • Уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагавартай хэрхэн тэмцэх гэсэн сэдвүүдээр ярилцах тул та бүхэн өргөнөөр  оролцоно уу.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо

2021 оны 5 сарын 17

Leave a comment