ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ УДИРДАМЖ

2019 оны 06 дугаар сарын 07

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо нь 2012 оноос эхлэн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлэх, гаргасан ололт, амжилтыг нь олон нийтэд сурталчлах, тэдний хоорондын хамтын ажиллагааг өсгөх, бусдад үлгэр дууриал үзүүлж сайн туршлагаа түгээхийг дэмжих зорилгоор Оны Шилдэг Эмэгтэй үйл ажиллагааг жил бүр Европын аль нэг оронд зохион байгуулж, энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд босгосон мөнгөө охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх төслүүдийг дэмжин санхүүжилт олгосоор ирсэн билээ.

ЕМЭХХ-ны хүчирхийлэлтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлсэн төслүүдээс онцлон дурдвал:

Мөнгөн санхүүжилт олгосон томоохон төслүүд

Төсөл Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Санхүүжүүлсэн дүн

“Өсвөр насны охид, хөвгүүд, эмэгтэйчүүдийг бэлгийн замын халдварт өвчнөөс  урьдчилан сэргийлэх нь” сургалт, мэдээллийн төсөл Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ 20,000,000₮

 

Кристина Нобэл Монгол дахь салбар Кристина Нобэл сан 10,000,000₮
“Хүчирхийлэл үйлддэггүй хүчирхэг хөвгүүд” төсөл Гүнж төв 3,000,000₮
Эмзэг бүлгийн хүүхдүүдийг сурах нөхцөлөөр хангая
Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн эмзэг бүлгийн тус бүр 100 нийт 200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл
ЕМЭХХ 6,000,000₮
“Охид охидын төлөө” төсөл 
Чингэлтэй дүүргийн сургуулийн 12-17 настай  өсвөр насны охидыг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий
Монгол өсвөр үеийнхний хөгжлийн үйлчилгэний төв 1,000,000₮
“Хайраас Хайр” төсөл
Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний эсрэг хүчирхийллийг бууруулахад олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулж, оролцоо нөлөөллийг нэмэгдүүлэх зорилго бүхий
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 9,906,100₮

Сэтгэл санааны болон бага хэмжээний мөнгөн дүнтэй дэмжлэгүүд

  •   Хүчирхийллийн золиос болж шоронд хоригдож байсан насанд хүрээгүй хүүхдүүдийн засан хүмүүжүүлэх газар,
  •  Эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байсан хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд болон тэдний хүүхдүүдэд НАМЭХ-тай хамтран шинэ жилийн бэлэг, тусламж,
  •  Хүчирхийллийн улмаас хоригдоод гарсан эмэгтэйд ажил олж өгөх, хүүхдүүдэд нь тусламж үзүүлэх,
  • Эмзэг бүлгийн сургуулийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх гэх мэтчлэн хүчирхийллийн хохирогч руу чиглэсэн төслүүд

2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Шведийн Хаант улсын Стокхолм хотод амжилттай зохион байгуулагдсан 8 дахь удаагийн арга хэмжээний үр дүнд бий болсон хуримтлалыг гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх төслийг дэмжин санхүүжилт олгох уралдааныг зарлаж байна.

  1. Төслийн зорилго

Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг хүчирхийллээс хамгаалахад олон нийтийн оролцоо, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, нийгэмшүүлэх

 

  1. Төслийн зорилт, үйл ажиллагааны чиглэл

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх, охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг зогсооход өсвөр үе, залуу үеийнхний дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх, нэн ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд сэтгэл санааны туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг байгууллагын чадавхийг сайжруулах төсөлд ач холбогдол өгөх бөгөөд төсөл нь дараах шалгуурыг хангасан байна.

  1. Төсөлд тавигдах шаардлага
  • Төслийн үр шимийг хүртэгч нь охид, эмэгтэйчүүд байх,
  • Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцийг (хүний нөөц болон бусад нөөц) бүрдүүлсэн байх,
  • Төсөл хэрэгжих гэрээт хугацаа дууссанаас хойш үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломжтой байх,

4)  Төсөл нь үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх боломжтой уян хатан байх,

5)  Тухайн байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан доод тал нь 2-3 жилийн туршлагатай, мэргэшсэн байх.

 

  1. Төслийн хамрах хүрээ

3.1 Төсөлд нийслэл болон орон нутгаас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох боломжтой.

 

  1. Төслийн санхүүжилт

Төсөлд 9,000,000 (есөн сая) хүртэл төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой.

  • Төсөлд 1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй сургалтын тоног төхөөрөмж худалдаж авахгүй.
  • Ажилтны цалин, цахилгаан, дулаан, байрны түрээсийн зардлыг санхүүжүүлэхгүй.
  • Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад үйл ажиллагааны үлдэгдэл 30 хувийн санхүүжилтыг гүйцэтгэлийн тайлан, санхүүгийн баримтад үндэслэн олгоно.
  1. Төсөл хэрэгжүүлэх хугацаа

2019 оны 9 дүгээр сарын 1-нээс 2019 оны 11 дүгээр сарын 30

 

  1. Төслийн сонгон шалгаруулалт

Төслүүдийн материалыг судалсны үндсэн дээр бичиг баримтын сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагуудад 2019 оны 7 дугаар сарын 15-ны дотор багтаан албан бичгээр хариу мэдэгдэх ба ЕМЭХХ-ны төслийн баг шалгарсан 1 байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцана. Сонгон шалгаруулалтыг 2019 оны 8 дугаар сард багтаан шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

 

  1. Төслийн хэрэгжилтийн тайлан

Төсөл хэрэгжүүлэгч нь үйл ажиллагааны хэрэгжилтийг маягтын дагуу 2 удаа тайлагнана.

  • Төслийн явцын тайлан: 2019 оны 10 дугаар сарын 30
  • Төслийн эцсийн тайлан: 2019 оны 12 дугаар сарын 30
  1. Бүрдүүлэх материал, өргөдөл хүлээн авах тухай

Төсөлд оролцох байгууллагууд дараах өргөдлийн маягтуудыг бүрдүүлэн 2019 оны 7 дугаар сарын 15-ны (Даваа) 17:00 цагаас өмнө info@admwe.org цахим хаягаар юм уу www.admwe.org хуудсаар ирүүлнэ үү.

  1. Байгууллагын танилцуулга
  2. Бичил төслийн өргөдөл
  3. Төсөв

Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй.

 

  1. Холбоо барих хаяг, лавлах утас

Төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгууллагууд дараах хаягаар холбоо барьж төслийн багаас тодруулга, зөвлөгөө авах боломжтой.

 

Холбоо барих хаяг:

 

e-мэйл хаяг: info@admwe.org

Төслийн цахим хуудас:  https://www.admwe.org/mon

Удирдамжийг pdf файлаар татаж авах
2019-хүчирхийллийн-эсрэг-төсөл-дэмжих-удирдамж

Сэтгэгдэл үлдээх