2016 оны 9 дүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-ноос гэр хорооллын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх толгойлсон ээжүүд болон хойд эцгийн хүчирхийлэлд өртдөг эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлтгэн өгч цэцэрлэг, сургуульд сурах нөхцөл боломжоор хангахад дэмжлэг үзүүлэв.

    14199661_10154262947970218_4230970562856733107_n

Энэхүү арга хэмжээг “Гэр бүл судлал эрдмийн хүрээлэн” ТББ-тай хамтран “Хичээлийн хэрэгсэл” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд уг төсөлд Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20-р хороо буюу гэр хороололд амьдарч буй айл өрхийн эмзэг бүлгийн 2-8 насны хүүхдүүд хамрагдав. Энэ удаагийн бидний ажил зорилтот бүлэгт хүрч хэсэг боловч Монголын бяцхан үрс хичээл номондоо шамдан суралцах боломжоор хангагдаж буйд ЕМЭХХ-ны хамт олон сэтгэл хангалуун байна.

r0003155

Leave a comment