Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал өдгөө Лондонд төв банкны төлөөлөгчөөр ажиллаж буй. Түүнтэй Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарын талаар ярилцлаа.
-Та Лондонд Монголбанкны төлөөлөгчөөр томилогдсоноос хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Өнөөдөр Монгол, Лондоны харилцаа ямар байна вэ?
-Өмнө нь Лондонд ажиллаж байсан туршлага надад бий. Тиймээс хуучин харилцаа холбоогоо сэргээж, ажил хэрэг явуулахад дөхөм байна. Хөрөнгө оруулалтын томоохон банкууд тухайлбал, Сити групп, Барклайз банк, Эйч эс би си, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Английн төв банк, Хяналтын хороо зэрэг байгууллагуудтай хийх