ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Европ дахь Монгол Эмэгтэйчvvдийн Хөгжлийн Холбооноос эх үрсийн баярыг тохиолдуулан “Эмэгтэйчүүд ба ногоон хөгжил” сэдэвт олон улсын бизнес форум болон “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Парис хотноо зохион байгууллаа. Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилго бүхий арга хэмжээ ийнхүү 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөв. Нийт 200 гаруй оролцогчид Монгол, Франц, ИБУИНВУ, Бельги, ХБНГУ, Польш, Люксембург, АНУ, Австри, Голланд,