Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны санхүүгийн зохицуулах хяналтын даргаар ажиллаж байгаа Дашзэвэгийн Номинзул нь гадаад худалдаа, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай мэргэшсэн нягтлан бодогчийн ACCA гишүүн, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжилтэн юм. Монгол Улсын Их Сургуулийг санхүүч-эдийн засагч мэргэжлээр Бизнесийн Удирдлагын Бакалавр зэрэгтэй, Тайванийн Үндэсний Их Сургуулийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн. Харвардын Бизнес Сургуулийн гүйцэтгэх удирдлагын хөтөлбөрт хамрагдан суралцсан. Номинзул Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан.