Code of Ethics for Members

Pioneering Ethical Excellence at ADMWE

At ADMWE, we believe that the foundation of any successful organisation lies in its commitment to ethical standards. Our Code of Ethics serves as a cornerstone of our operations, guiding our actions and decisions to ensure that they align with our values. As members of this esteemed organisation, you are expected to uphold these standards, fostering an environment of trust and respect.

Understanding Our Code of Ethics

The Code of Ethics is designed to promote integrity and professionalism in all our endeavours. It outlines the responsibilities of our members, encouraging them to engage in practices that support the collective wellbeing of our community. By adhering to these guidelines, we not only enhance our individual reputations but also elevate the standing of ADMWE as a whole.

The Role of Professionalism

Professionalism is a vital component of our identity at ADMWE. It reflects our dedication to quality, accountability, and ethical behaviour in every aspect of our organisation. As professionals, we are tasked with setting examples and mentoring others, thereby nurturing a culture of excellence that permeates our field.

ЕВРОП ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБООНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ТАНИЛЦУУЛГА

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ADMWE) нь Европ болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй Монгол эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, манлайлал, боловсрол, бизнес эрхлэлт, сайн дурын үйл ажиллагаа, харилцан дэмжлэгийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдан 14 гаруй жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага юм.

Байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлж, олон улсын хэмжээнд нэр хүнд нь өсөн нэмэгдэж буй өнөө үед гишүүд, удирдлага, сайн дурын ажилтнууд болон хамтран ажиллагчид ёс зүй, хариуцлага, ил тод байдал, харилцан хүндэтгэлийн нийтлэг зарчмыг мөрдөн ажиллах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Иймд энэхүү Ёс зүйн дүрмийг баталж, байгууллагын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээ, үүрэг хариуцлагыг тодорхойлон мөрдүүлэхээр боловсруулав.

 

НЭГ. ҮНДЭСЛЭЛ

1.1 Зорилго
Энэхүү дүрмийн зорилго нь Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ADMWE)-ны үйл ажиллагаанд оролцогч бүх этгээдийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлсийг тодорхойлж, байгууллагын нэр хүнд, эв нэгдэл, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэхэд оршино.

1.2 Хамрах хүрээ
Энэхүү дүрэм нь:

Удирдах зөвлөлийн гишүүд
Гүйцэтгэх удирдлага
Гишүүд
Сайн дурын ажилтнууд
Төсөл, хөтөлбөрийн багийн гишүүд
Зөвлөхүүд болон хамтран ажиллагчдад адил тэгш үйлчилнэ.

 

ХОЁР. ҮНДСЭН ҮНЭТ ЗҮЙЛС

2.1 Хүндлэл
Хүн бүрийн нэр төр, үзэл бодол, ялгаатай байдлыг хүндэтгэнэ.
Ямар нэгэн ялгаварлан гадуурхалт, дарамт, доромжлолыг үл зөвшөөрнө.

2.2 Шударга байдал
Бүх үйл ажиллагаанд үнэнч, ил тод, шударга байна.
Худал мэдээлэл тараах, төөрөгдүүлэх үйлдэл гаргахгүй.

2.3 Хариуцлага
Хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлнэ.
Гаргасан шийдвэр, үйл ажиллагаандаа хариуцлага хүлээнэ.

2.4 Хамтын ажиллагаа
Бие биенээ дэмжиж, мэдлэг туршлагаа хуваалцана.
Зөрчил маргааныг эв зүйгээр шийдвэрлэнэ.

2.5 Манлайлал
Эерэг үлгэр дуурайлал үзүүлж, байгууллагын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлнэ.

 

ГУРАВ. ГИШҮҮДИЙН ЁС ЗҮЙН ҮҮРЭГ

Гишүүн бүр:

Байгууллагын дүрэм, журам, шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх;
Байгууллагын нэр хүндийг хамгаалах;
Бусад гишүүдтэй хүндэтгэлтэй харилцах;
Үндэслэлгүй гүтгэлэг, хов жив, үл ойлголцол үүсгэхээс зайлсхийх;
Олон нийтийн сүлжээнд байгууллагын талаар хариуцлагатай байр суурь илэрхийлэх;
Байгууллагын эв нэгдлийг эрхэмлэх үүрэгтэй.

 

ДӨРӨВ. АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

4.1 Гишүүд хувийн ашиг сонирхлоо байгууллагын эрх ашгаас дээгүүр тавихгүй. 
4.2 Ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухай бүр Удирдах зөвлөлд мэдэгдэнэ.
4.3 Холбогдох асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохоос татгалзана.

 

ТАВ. САНХҮҮГИЙН ЁС ЗҮЙ

5.1 Хандив, санхүүгийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглана. 
5.2 Санхүүгийн тайланг үнэн зөв, ил тод танилцуулна.
5.3 Байгууллагын хөрөнгө, эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.
5.4 Авлига, хээл хахууль, аливаа хууль бус ашиг сонирхлын нөлөөллөөс ангид байж, ёс зүйтэй, шударга үйл ажиллагааг эрхэмлэнэ.
5.5 Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр хөндлөнгийн хараат бус аудит хийлгэж, тайланг Удирдах зөвлөл болон гишүүдэд танилцуулна.

 

ЗУРГАА. НУУЦЛАЛ БА МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Гишүүдийн хувийн мэдээллийг хамгаална.
Байгууллагын дотоод мэдээллийг зөвшөөрөлгүйгээр тараахгүй.
Холбогдох улсын хууль тогтоомж болон хувийн мэдээлэл хамгаалах шаардлагыг мөрдөнө.

 

ДОЛОО. ХҮҮХЭД БОЛОН ЭМЗЭГ БҮЛГИЙГ ХАМГААЛАХ

ADMWE нь хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бусад эмзэг бүлгийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах зарчмыг баримтална.

Аливаа хүчирхийлэл, дарамт, мөлжлөгийг үл зөвшөөрнө.
Аюулгүй, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалтгүй орчныг бүрдүүлэхэд анхаарна.

 

НАЙМ. НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БА ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА

Байгууллагын нэрийн өмнөөс зөвшөөрөлгүй мэдэгдэл хийхгүй.
Хувийн үзэл бодлоо байгууллагын албан ёсны байр суурь мэтээр илэрхийлэхгүй.
Бусдын нэр төр, нэр хүндэд халдсан, доромжилсон агуулга нийтлэхгүй.

 

ЕС. ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ БА ХАРИУЦЛАГА

9.1 Ёс зүйн дүрэм зөрчсөн тухай мэдээллийг хүлээн авч, холбогдох этгээдэд тайлбар өгөх боломж олгосны үндсэн дээр Удирдах зөвлөл хэлэлцэнэ.
9.2 Зөрчлийн шинж чанар, нөхцөл байдал, үр дагаврыг харгалзан дараах арга хэмжээг авч болно:

1. Аман сануулга өгөх;
2. Бичгээр анхааруулах;
3. Гишүүнчлэлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх;
4. Сонгуульт болон томилогдсон албан тушаалаас чөлөөлөх;
5. Байгууллагын гишүүнчлэлээс хасах.

9.3 Шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана.

 

АРАВ. ЭЦСИЙН ЗААЛТ

10.1 Энэхүү дүрмийг ADMWE-ийн Удирдах зөвлөлөөр хэлэлцэн баталж, батлагдсан өдрөөс эхлэн мөрдөнө. 
10.2 Дүрмийг Монгол болон Англи хэлээр боловсруулан байгууллагын цахим хуудас болон албан ёсны мэдээллийн сувгуудаар нийтэд мэдээлнэ.
10.3 ADMWE-ийн бүх гишүүд энэхүү дүрмийг хүндэтгэн дагаж мөрдөх үүрэгтэй

БАТЛАВ:
Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Удирдах Зөвлөл 
2026.06.22 өдөр 
Лондон хот
 

©Copyright. All rights reserved.

Information icon

We need your consent to load the translations

We use a third-party service to translate the website content that may collect data about your activity. Please review the details in the privacy policy and accept the service to view the translations.