Азжаргал нь банк санхүүгийн салбарт 15 гаруй жил ажиллаж буй туршлагатай ахлах банкир бөгөөд ган, нэхмэл, барилга, уул уурхай, металл боловсруулах, жижиглэн худалдаа болон санхүүгийн салбар дахь олон тѳслүүд дээр ажиллаж байсан. Одоо тэрээр Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны монгол дахь суурин тѳлѳѳлѳгчийн газрын дэд захирал бѳгѳѳд тус банкны Монгол улсад хэрэгжүүлж буй тѳслүүдийг хариуцан ажиллаж байна. Монгол улс дахь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны үйл ажиллагааг ѳргѳжүүлэхэд 1.2 тэрбум евро ѳртѳг бүхий 80-аас илүү хѳрѳнгѳ оруулалтыг Монгол улст оруулан улмаар хамгийн том хѳрѳнгѳ оруулагч байгуулалагуудын нэг болон хѳгжихѳд нь чухал үүрэг гүйцэтгэсэн. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкинд ажиллахаасаа ѳмнѳ нь Азжаргал нь Лондон хотод хөрөнгө оруулалтын банкираар Barclays Capital болон Energis-т ажиллаж байсан.

Азжаргал нь Кембрижийн болон Букингемийн их сургуулийг эдийн засаг, санхүүгийн мэргэжлээр, Их Британ дахь Олон улсын Хөрөнгийн Зах Зээлийн Холбооны харьяа Бизнесийн тѳв сургуулийг Үнэт цаас, Эрсдэлийн менежментийн чиглэлээр магистрийн зэрэгтэйгээр тус тус суралцаж тѳгссѳн мэргэшсэн нягтлан бодогчийн ACCA гишүүн.