Цэгмид-Рош овогтой Гэрлээ нь ХБК-ыг төгсөөд ҮАДБЧ-ын бүжигчнээр ажиллаж байсан. Ази, Европ, Америк тивийн олон орноор аялан тоглолт хийж байсан. Берлиний Гумболдын Их Сургуульд Урлаг Судлал, Берлиний VWAд Маркетинг Communications Economie сурсан тэрээр Герман Улсад урлагийн болон худалдааны маркетингийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай. Сайн дурын, нийгмийн ажлын гараагаа Нью Үорк хотын NY International Center NPO-д Соёл Урлагийн салбарыг хариуцан олон арга хэмжээ амжилттай зохион байгуулан эхэлжээ. Берлин, Нью Үорк, Парис, ажиллаж амьдарч байгаад Франкфурт хотноо „Mongolian Step“ Монголын Соёл Урлагийн Агентураа үүсгэн байгуулаад ажиллаж байна. 1992 оноос хойш Монголын урлаг соёлыг олон улсад ажилттай сурталчлан ажилласан арвин туршлагатай. Англи, герман, франц хэлтэй. 2018 оноос Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллаж байна.