С.Уянга нь Турк Улсын Измир хотын Докуз Эйлюль их сургууль, Монгол Улсын Удирдлагын Академийн Төрийн удирдлагын сургууль, Их Британийн Лофборо их сургуулийн Дипломатын академи, олон улсын удирдлагын сургууьд тус тус суралцаж төгссөн. Багш орчуулагч, дипломатч мэргэжилтэй.
Сүүлийн 15 гаруй жил гадаад харилцааны салбарт тууштай ажиллаж ирсэн ба Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, Монгол Ардын Нам, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байсан. Залуучууд, эмэгтэйчүүдийн боловсрол, хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр, сонгуулийн кампанит ажил, жендэрийн тэгш эрх, манлайллын чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай. “Тэгш эрх, манлайлал” ТББ-ыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, “Аарч консалтинг” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Бизнес хөгжлийн хөтөлбөрийн захирлаар нь ажилладаг. Англи, турк, орос хэлээр чөлөөтэй ярих ба франц, герман хэлний мэдлэгтэй.