Ч.Намуун нь Лондонд өөрийн санхүүгийн зөвлөгөө өгөх бизнес эрхлэгч төдийгүй санхүүгийн удирдлагаар Монгол болон Англид өргөн туршлага хуримтлуулсан.

Тэрээр Эдийн засагч-Социологич мэргэжилтэй бөгөөд Лондонд Бизнесийн удирдлагын диплом болон Санхүүгээр мэргэшсэн MBA цол Gloucestershire-ийн их сургуульд суралцан хамгаалсан билээ. Намуун нь S&P 500 компанийн нэг томоохон олон улсын Финтек компанийн Лондон дахь салбарт Корпорацийн Удирдлагын Шийдэл болон Хөрөнгө Оруулагчтай Харьцах Харилцааны салбарт Төслийн Удирдагчаар ажиллаж байна.