Д.Энхжаргал нь санхүү банкны 30 гаруй жилийн туршлагатай. Монгол улсад 2 шатлалт банкны тогтолцоог байгуулахад оролцон, банкны салбарын шинэчлэлтийг удирдан гүйцэтгэж, орчин үеийн банкны хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлж, банкны болон зээл төлбөр тооцоо вексель зэрэг хуулиудыг гардан боловсруулж мөрдүүлэх ажлыг хийсэн. Дэлхийн санхүүгийн хямралыг даван туулах ажлыг ахлан ОУВС-тай гэрээ байгуулан амжилттай хэрэгжүүлсэн.

Монголбанкинд Мөнгөний бодлого, хяналт шалгалтын газрын захирал, Дэд Ерөнхийлөгч, Лондонд төлөөлөгч зэргээр 28 жил ажилласан. Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсны зэрэгцээ Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын олон улсын банк байгуулахад санхүүгийн зөвлөхөөр ажилласан. Мөн Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банкны Шалган байцаах комиссын дарга, Үнэт цаасны болон Үндэсний Статистикийн Хорооны гишүүнээр ажиллаж байв.

МУИС, Эдийн засгийн дээд сургуулиудад санхүү банкны хичээл заах, банкны ажилтнуудыг давтан сургах зэргээр лектор багш хийдэг. Социнтернийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллагад Дэд Ерөнхийлөгч. Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоог санаачлан байгуулж, түүний Ерөнхийлөгчөөр, Британи Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх, Санхүү банкны эмэгтэйчүүд ТББ-н Тэргүүнээр ажиллаж байна.