Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн ХБНГУ дахь төлөөлөгч.Б.Золзаяа нь Эрүүл мэндийн эдийн засагч, сувилагч. Герман улсад 3 жилийн сувилагчийн дээд сургуулиа төгсмөгц, Дюссельдорф хотын Доминикус эмнэлэгийн хүний сэхээн амьдруулах тасагт ажиллаж байгаад Бад Хомбүрг хотын Хох Таунус эмнэлэгт мэс заслын мэдээ алдуулах тасагт ажиллаж туршлага хуримтлуулсан. Сувилагч мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ Франкфүрт хотноо эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлээр сурч төгссөн.ХБНГУ-н Хэнжээнд Эрчимт эмчилгээний Нийгэмлэгт (Бундэсвэйтэ Интэнсив Пфлэгэ Гэсэллсчафт) 1200 гаруй ажилчидтай, герман улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг компанид мэргэжлийн удирдлагын чиглэлээр буюу компаны үйлчилгээг борлуулах борлуулалтын албаны даргаар Герман дахь бүх салбарыг хариуцан ажиллаж байна. Тус компани нь гэрээрээ сэхээн амьдруулах, гэртээ хиймэл амьсгалийн аппаратаар амьсгалдаг хүнд өвчтэй хүмүүсийг асран сувилах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүүний хажуугаар компанийхаа үйл ажиллагааг борлуулах, борлуулалтын албаны даргаар ажиллаж байна.