Март нь Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны үүсгэн байгуулагчдын нэг.  МУИС-ийг Түүхч, Түүхийн багш мэргэжлээр, СУИС-ийн харьяа Радио Телевиз Мэдиа Урлагийн сургуулийг Телевизийн Найруулагч мэргэжлээр, Их Британ улсын Лондон хотноо Hertfordshire их сургуульд Телевизийн Продюсер мэргэжилээр Магистерын зэргээр төгссөн. Б.Март нь 1996-2002 он болон 2015онд МҮОНТ-д Найруулагчаар ажиллах хугацаандаа УДЭТ-т “Дурласан хүн” сэтгэхүйн драмын жүжиг, Телевизийн богино хэмжээний кино – 3, Телевизийн Дуулалт жүжиг -1, “Морины тарни” баримтат кино, Телевизийн хөрөг уран сайхны болон соёл, зан заншлын тухай нийт 160  цуврал нэвтрүүлэг хийсэн Театрын тайзнаа болон Телевизийн дэлгэцнээ жүжиг, кино найруулан тавьсан Монголын цөөхөн эмэгтэй найруулагчийн нэг юм.2008 онд ЛондонМН студио мөн Монголын түүх, хэл, соёл, зан заншлаа Британид ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчууддаа болон ялангуяа залуу үе, хүүхэд багачууддаа өвлүүлэн уламжлуулах мөн Британичуудад сурталчлан таниулах зорилгоор 2009 онд Их Британи дахь Монголын Соёлын Төвийг Лондон хотноо байгуулаад ажиллаж байна. МУ-ын Соёлын Тэргүүний ажилтан. Түүний Нүүдэлчин өрхийн эмч баримтат кино олон улсын киноны фестивалуудаас шагнал авч түүн дундаа Оюутны Оскарын шилдэг киногоор шалгарсан.