Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбоо (ЕМЭХХ) нь

2011 онд Лондон хотноо байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. Үүсэн байгуулагдсанаасаа хойш бид ХБНГУ, Польш, Белгийн Вант Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Нидерландын Вант Улс болон Монгол улсад төлөөлөгчидтэй болон өргөжин тэлсээр байна.

Бидний зорилго нь гадаадад ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол, Их Британи болон Европын бусад орнуудад  бизнес эрхэлж буй монгол эмэгтэйчүүдийн хоорондын гүүр болж бизнесийн сүлжээг бий болгож ажиллах, эмэгтэйчүүд хүүхдийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн ажилд туслах, дэмжих зорилготойгоор Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ ажиллаж буй чадварлаг монгол эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр нэгдсэн юм.

Дээшлэх