“COVID -19 Хүн төрөлхтөний амьдралд цаашид хэрхэн нөлөөлөх бэ?” сэдэвт олон улсын эмэгтэйчүүдийн онлайн хурал

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-оос эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг ээлжит “Оны Шилдэг Эмэгтэй 2020” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон «Гарааны болон жижиг дунд бизнес, тэдгээрийн санхүүжүүлэлт» сэдэвт форум нь Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Истанбул хотноо 2020 оны 5 сарын 30-нд  9 дахь жилдээ зохион байгуулагдах байсан боловч COVID-19 цар тахлын улмаас манай үйл ажиллагаа цуцлагдсантай холбогдуулан Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо цаг үеийн байдалтай холбоотойгоор “COVID -19 Хүн төрөлхтөний амьдралд цаашид хэрхэн нөлөөлөх бэ?” сэдэвт олон улсын эмэгтэйчүүдийн онлайн хурлыг 2020 оны 5 сарын 30 нд 12:00 (UK цагаар) зохион байгуулж байгаа тул та бүхэн өргөнөөр оролцож Монгол улсад“COVID -19 ийг даван туулахад нэмэр болох тухайн амьдран суугаа орнуудынхаа шинэ туршлагагыг хуваалцана гэдэгт бид итгэлтэй байна.

Энэхүү хурлаар салбар бүрт корона вирусаас болж хэрхэн өөрчлөлт орж байгаа талаар, цаашдын чиг хандлага ямар байх талаар эдийн засаг, урлаг соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа монгол эмэгтэйчүүд оролцож дараах сэдвүүдээр ярилцах болно.

  • Эдийн засаг/санхүү
  • Урлаг Соёл
  • Эрүүл Мэнд
  • Аялал Жуулчлал
  • Боловсролын салбарын цаашдын чиг хандлага үүнээс суралцаж болох туршлагуудыг хуваалцах болно.

Энэхүү хуралд оролцох хүсэлтэй эрдэмтэн судлаач эмэгтэйчүүдийг https://bit.ly/3cMVi2V холбогдохыг урьж байна

ЕВРОП ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО

2020 оны 5 сарын 17

Leave a comment