Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан, Hамхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон, Нар сүлдтэй Монгол түмэн минь Луу жилээ үдэж Настан буурлаа цэнгүүлэн Могой жилээ угтаж байна. Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай Монгол түмэн та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо

Leave a comment