enji42014 онд Гёте-Институт Монголд анх удаа ” Улаанбаатар дахь Гёте-Хөгжмийн танхим” төслийг Монголд Орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлэх зорилготой эхлүүлсэн. Дуучин Эрхэмбаярын Энхжаргал нь анхны суралцагчдын нэг.

Тэрээр Монголын өнөөгийн залуу хөгжимчидийн үед хамаарагддаг. Нүүдэлчдийн дуу аялгуу болон Жазз блюзийг өөртөө бий болгосон. Эдгээр эзэмшсэн чадваруудаа зүгээр нэг хослуулаад зогсохгүй түгээмэл ойлголтуудыг эвдэж цоо шинэ хэв маягийг гаргаж ирсэн. Мэдээж уран бүтээлч болох хүслийнхээ дагуу Энхжаргал нь хөгжмийн багшийн мэргэжлийг эзэмшсэн. Түүнд хөгжмийн онцгой авьяас болон өвлөгдөн ирсэн үндэсний дуу дуулалтын язгуур оршидог. Хэдийгээр суралцаад удаагүй байх хугацаандаа сурж мэдсэн мэдлэгээ өөрийн онцгой авьяастайгаа хослуулж гайхалтай өнгө төрхийг бүтээж чадсан.

Монголын алдарт хөгжмийн зохиолч МУ-ын Ардын жүжигчин С. Гончигсумлаагийн 100 насны ойн хүндэтгэлийн тоглолтонд түүний нэг бүтээлийг Мартин Ценкерийн (Багш) Жазз урсгалд найруулсан бүтээлээр оролцсон нь өндөр үнэлгээ авч олныг гайхшруулсан. 2015 оны өвөл Тэрээр Мартин Ценкерийн найруулга С. Гончигсумлаагийн бүтээлүүдээр анхны цомгоо бичүүлсэн. Үүнд Бөмбөрчин Билли Харт /АНУ/, Төгөлдөр хуурч Паул Керби /Англи/, Саксофончин Иоханнэс Эндэрс /Герман/болон олон улын мэдлэг туршлагатай Контробасс хөгжимчин Мартин Ценкер /Герман/ нартай хамтран тоглосон.

enji2Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн хөгжлийн Холбоо монголын залуу эмэгтэй уран бүтээлчдээ дэлхийн зах зээл дээр хөл тавихад бодит хувь нэмэр оруулах зорилготойгоор дуучин Э.Энхжаргалын анхны Герман дахь тоглолтыг санаачлан Мартин Ценкертэй хамтран зохион байгуулж байна. “Гёте-Институтын Монголд анх удаа хэргэжүүлсэн “Улаанбаатар дахь Гёте-Хөгжмийн танхим” төслийн үр шимийг цаашид удаан хугацаагаар хөгжүүлэхэд бид хувь нэмрээ оруулмаар байна” гэсэн саналыг Гёте Институт найрсгаар хүлээж аваад зогсоогүй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Ингээд Э.Энхжаргал 2016 оны 5 сарын 28нд Франфкфурт хотноо болох “Оны шилдэг эмэгтэй- ёслолын арга хэмжээнд Герман Монголын хамтарсан хөгжимчидтэй хамтран ая дууны мэндчилгээ дэвшүүлэхээс гадна 5 сарын 29,30нд Jazzkeller, https://www.jazzkeller.com/programm/nextmonth.htm болон 5 сарын 31нд Internationles Theater, https://www.ztix.de/event.php/1223120/ тус тус тоглоно. Энэ тоглолтнуудад монголоос бөмбөрчин Э.Билгүүн, Германаас бассист Мартин Ценкер, саксофон хөгжимчин Тони Лакатос, төгөлдөр хуурч Петер Райтер хамтран тоглоно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагч Ц. Гэрлээгээс: 0049 1768050066 дугаарын утсаар болон, [email protected], [email protected] цахим хаягаар авна уу.

 

Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам болон Гёте Институтэд баярлалаа.

 

 

 

 

Leave a comment