Чиглүүлэгч: Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Энхжаргал

 Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос олон улсын эмэгтэйчүүдийн цахим хурлыг “COVID -19 Хүн төрөлхтөний амьдралд цаашид хэрхэн нөлөөлөх бэ?” сэдэв доор 2020 оны 5 сарын 30 өдөр 19:00 Монголын цагаар; 12:00 BST Лондонгийн цагаар; 13:00 CEST Төв Европын цагаар; 07:00 EST Aмерикийн цагаар; 21:00 Австралийн цагаар амжилттай зохион байгууллаа.

Хурлыг Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны гүйцэтгэх захирал Г.Гүндарь нээж Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны үйл ажиллагааг товч танилцуулж энэхүү хурлын гол зорилгыг онцлон тэмдэглэлээ. Үүнд:

“Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо анх 2011 онд Лондон хотноо байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. Үүсэн байгуулагдсан цагаас хойш бид Герман, Польш, Бельги, Нидерланд, Турк болон Монгол улсад төлөөлөгчидтэй болон улам өргөжин тэлсээр байна.

Бидний зорилго нь:

  • Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Их Британ болон Европын бусад орнуудад  бизнес эрхэлж буй монгол эмэгтэйчүүдийн хоорондын гүүр болох
  • Эмэгтэйчүүд хүүхдийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн ажилд туслах, дэмжих зорилготой юм.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо нь 2012 онд “Монгол Бизнес Эмэгтэйчүүд” чуулганыг Лондон хотноо анх удаагаа зохион байгуулж, Лондон хотын Хөрөнгийн Биржийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг, хонх дарж эхлүүлж Дэлхийн Санхүүгийн Зах зээлд анх удаагаа Монгол эмэгтэйчүүд гэсэн нэрийг дуурсгасан түүхэн үйл явдал болсоноос хойш энэ жил 9 жилтэйгээ золгожээ. Энэ хугацаанд нийт 30 гаруй олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, 6 төсөлд 58 сая 906 мянга 100 төгрөгийн санхүүжүүлэлтийг зориулсан байна. 2012 оноос эхлэн жил бүр эх үрсийн баярыг тохиолдуулан Европ дахь шилдэг Монгол эмэгтэйчүүдийг шалгаруулах “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж энэ нь олон хүний сэтгэлд хүрч, тэдэнд хийж бүтээхийн урам зоригийг хайрласан арга хэмжээ болж чадсан юм. Энэхүү үйл ажиллагааны хуримтлалаар бид “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг-Эмэгтэйчүүд хүүхдүүдийг хамгаалах”-сайн үйлсийн аянд олны анхаарлыг татах, энэ чиглэлийн ажилд туслах хүмүүнлэгийн ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн.

Манай ээлжит “Оны Шилдэг Эмэгтэй 2020” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, «Гарааны болон жижиг дунд бизнес, тэдгээрийн санхүүжүүлэлт» сэдэвт форумыг Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Истанбул хотноо 5 сарын 30 нд  9 дахь жилдээ зохион байгуулах байсан боловч COVID-19 цар тахлын улмаас манай үйл ажиллагаа цуцлагдсан. Гэсэн хэдий ч цаг үеийн байдалтай холбоотойгоор энэ олон улсын эмэгтэйчүүдийн онлайн хурлыг “COVID -19 Хүн төрөлхтөний амьдралд цаашид хэрхэн нөлөөлөх бэ?” сэдэв доор зохион байгуулья гэж шийдсэн бөгөөд цаашид ийм онлайн хэлбэрийн хурал/форум/сургалтыг тогтмол явуулж байна гэдэгт бид огт эргэлзэхгүй байгаа гэлээ.

Энэ хурлын нэг онцлог нь анх үдаагаа хилийн чанадад суугаа монголчуудын дунд цахим хэлбэрээр явагдаж үүнд дэлхийн өнцөг бyлан бүрээс тухайлбал Америк, Герман, Англи, Люксэнбург, Франц, Бельги, Швед, Австрали, Румин, Турк, Солонгос, Монгол улсуудаас эрдэмтэн судлаач бүсгүйчүүд маань оролцож дэлхий даяар болж буй энэхүү үйл явдлын үед гарч буй өөрчлөлтүүд үүнд улс үндэстэний хүрээнд, гэр бүлийн хүрээнд, салбар бүрт ямар ямар шинэ өөрчлөлтүүд гарч ирж байна, шинэ нормал гэж юу бэ? цаашдын чиг хандлага ямар байх талаар, мөн тухайн улсуудын засгын газруудаас  эдийн засаг, урлаг соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбаруудад тулгарч буй хүндрэлүүдэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, давуу сул талууд болон үүнээс суралцаж болох арга туршлагуудыг ярилцсанаараа онцлог байлаа.

Мөн Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооnooc 2019 онд Шведийн Стокхолм хотод  8 дахь удаагаа зохион байгуулуулсан арга хэмжээнээс босгосон хуримтлалыг гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх төсѳлд зарцуулсан бөгөөд Завхан аймгийн “Хүчирхийллийн эсрэг хамтын хүч” төрийн бус байгууллагаас хэрэгжуулж буй Хүчирхийлэлийн эсрэг хамтын хүч тѳслийн төлөөлөл хуралд оролцож хийсэн ажлынхаа талаарх бидэнд товч танилцуулсан.

Та бүхэн доорхи холбоос дээр дарж дэлгэрэнгүй үзэх боломжтой.

https://www.facebook.com/watch/?v=295227725208607

Энэ дашрамд энэхүү цахим хуралд цаг заваа гарган бидэнтэй нэгдсэн:

Эрүүл мэндийн салбарт:

ХБНГУ-д Асаргаа сувилгааны газруудад КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлж буй арга туршлагаас:

  • ХБНГУ-ын Эрчимт эмчилгээний нийгэмлэгийн Баден Вүртемберг мужийг хариуцсан эрүүл мэндийн менежер Б.Золзаяа (Герман)

Румын улсын эруул мэнд, эмнэлгийн системд КОВИД-19-ийн нөлөөлөл

  • Румын улсын Бухарест хотын Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн их эмч, анагаах ухааны доктор Г.Сарантуяа (Румын

Эдийн засаг, санхүү бизнесийн салбарт:

КОВИД-19-ийн болон дараах үеийн дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд

  • Охфордын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрант Ө.Азжаргал (Их Британи)

 Австралийн засгийн газраас КОВИД-19-ийн эрсдэлийг бууруулах хүрээнд авч буй эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүд, түүнээс суралцах нь

  • Квинсландын их сургуулийн Төслийн удирдлагын магистр Б.Номиндарь (Австрали)

 КОВИД-19-ийн хүрээнд бизнесийн орчинд гарч буй урт хугацааны боломжит талууд ба эдгээрийг Монголд нутагшуулах нь

  • Эмэржин Глобал Консалтингийн менежментийн зөвлөх Э.Ариунтуяа (Их Британи)

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос 2019 онд хийсэн Санхүүжүүлэлт:

Завхан аймгийн “Хүчирхийллийн эсрэг хамтын хүч” үйл ажиллагаанд оруулсан санхүүжилтийн тайлан

  • Завхан аймгийн ”Хүчирхийллийн эсрэг хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Өлзийжаргал (Монгол, Завхан аймаг)

 Соёл, урлагийн салбарт:

Кино урлагын салбарт цар тахал хэрхэн нөлөөлж байна вэ

  • Их Британи дахь Монголын соёлын төвийн захирал, оюутны Оскарын шагналт кино найруулагч Б.Март (Их Британи)

 Боловсролын салбарт:

Багшлахуй ба Суралцахуй”-д гарч буй өөрчлөлт, сорилтууд

  • ЮНЕСКО- ийн Монголын үндэсний комисcын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга (Монгол)

“Солонго” Монгол хэлний сургуулиас хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд зориулсан цахим сургалт

  • Штутгарт хот дахь Монгол сургуулийн багш Ө.Оюунтүлхүүр (Герман)

Монголын их, дээд сургуулиудад хэрэгжүүлж буй цахим сургалтууд

  • Шинжлэх Ухаан Текникийн Их Сургуулийн профессор, поктор Б.Загдхорол (Монгол)

Их Британи дахь Ерөнхий боловсролын сургалтад гарч буй өөрчлөлтүүд

  • Лондон академи сургалтын төвийн захирал Одонтуяа (Их Британи)

 Инновац, эрдэм шинжилгээний салбарт:

Мэдээлэл технологи ба эрдэм шинжилгээ КОВИД-19-ийн үед ба дараа

  • Шинжлэх Ухаан Текникийн Их Сургууль, Герман улсын Кемниц хотын Техникийн их сургуулийн судлаач, багш, профессор, доктор Т.Уранчимэг (Герман)

Мэдээллийн цар тахал Америкт

  • АНУ-ын Норфуэстэрний их сургуулийн судлаач, Доктор Я.Борчулуун (Америк)\

Ажлын байранд гарч буй өөрчлөлтууд:

КОВИД-19-ийн дараах амьдралын шинэ хэв маяг – Америкийн жишээ

Цахиурын хөндий дэх компаниудын ажлын байранд гарч буй өөрчлөлтүүд

  • Бектон & Дикинсон компанийн Био шинжлэх ухаан салбарын Америк бүсийг хариуцсан санхүүгийн захирал Ц.Наранзул (Америк)

Люксембургийн Их Гүнт Улсын хэрэгжүүлж буй жишиг

  • Блакстоун хөрөнгө оруулалтын менежментийн компанийн Хөрөнгө оруулалтын багц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Намуун (Люксембург)

Аялал жуулчлалын салбарт гарч буй өөрчлөлтууд:

  • “Easy Travel” ­аялал жуучлалын компани Г.Болормаа (Турк)

Зочид буудал, үйлчилгээний салбарт гарч буй өөрчлөлт

  • Марриот зочид буудлын Санхүү хариуцсан захирал Д.Нандинцэцэг (Франц)

 Хүмүүнлэгийн аян:

Монголчууд хамтдаа хүчтэй! Хүмүүнлэгийн аян

  • Бельги улс дахь Монголчуудын Эв нэгдэл холбооны тэргүүн, ЕМЭХХ-ны Бельги дэх төлөөлөгч Л.Алтанчимэг (Бельги)

Санхүүгийн үйлчилгээний салбарт гарч буй өөрчлөлтүүд:

Урт хугацааны хөрөнгө оруулагчдын эрх, хувьцаа эзэмшигчтэй харилцах чиг хандлагад гарч буй өөрчлөлтүүд: Европын Холбооны жишээ

  • Броадриж санхүүгийн шийдэл компанийн Бизнесийн хөгжил төслийн удирдагч Ч.Намуун (Их Британи)

 Мөн түүнчлэн хэдийгээр оролцох хүсэлтэй байсан ч ажлын боломжоос шалтгаалан оролцож чадаагүй ч бидэнд мэдээлэл илгээсэн:

  • Швед Ekerö дүүрэгт нарийн мэргэжлийн өрхийн эмч Уранчимэгийн Корона вирус Шведийн жишээ
  • Германы Бавар мужийн Дүүргийн иргэний хурлын төлөөлөгч Очмаа, Германы улс төр, нийгмийн байдал
  • БНСУ-ын Ёнсей их сургуулийн докторант Б.Тайгынтуяа, Корона вирусын үе дэх Солонгос улсын нийгмийн байдал.

Дээрх сэдвүүдээр бидэнтэй туршлага хуваалцсан нийт бүсгүйчүүддээ талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зохион байгуулагч

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)

Лондон хот

2020 оны 5 сарын 30

Leave a comment