2012 оны 9 сарын 21 ны Дэлхийн Энх тайвны өдөр 180 улс орны мянга мянган байгууллагууд нэгдэж дэлхийн өнцөг булан бүрт  зэвсэгт мөргөлдөөнийг аливаа  хүчирхийлэлийг зогсоохыг уриалж, нэг өдөр амгалан тайван амьдрахын төлөө хамтдаа тэмцлээ.

Дэлхийн энхтайвны өдөрт зориулсан Гэр бүлийн хүчирхийлэлийг багасгах Peace One Day Олон улсын компанит аянд  83 орны 175 байгууллага нэгдсэн бөгөөд Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо, Англи улс дахь Монголын Соёлын Төв, Британи дахь Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо албан ёсоор нэгдэж Гэр бүлийн болон эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг  хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох нийгмийн  сэтгэлзүйг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Лондон хотноо 9 сарын 21, 23 ны өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй холимог багийн Нөхөрсөг Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.  Мөн өнөөдөр, 9 сарын 24 ний өдөр Хүчирхийллийг даван туулахад  чиглэгдсэн нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгоход Төрийн, Олон нийтийн болон Хувийн хэвшлийн  байгууллагууд хамтран  ажиллах асуудлаар Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Гүйцэтгэх захирал Б.Алтансувд Улаанбаатар хотноо уулзалт хийлээ. Тус уулзалтанд Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн вант улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Тэргүүн хатагтай Изобелла Стюарт, Хүчирхийлэлийн эсрэг Үндэсний төвийн Хөтөлбөрийн Удирдагч М.Мөнхсаруул, Хуульч Б.Ариунтариа,  PWC Audit LLC-Partner Каролин Кларке, Эрүүл мэндийн яамны өмнөх Дэд сайд , Доктор Ж.Цолмон, Эдийн засгийн хөгжлийн яамнаас Ш.Мөнхцэцэг  болон  төлөөлөгч П.Цэцэгмаа нар оролцов.
  

  

Гэр бүлийн хүмүүс хоорондоо зодолдоод байна гэхээр эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг. Тэгвэл Гэр бүлд дэхь хүчирхийлэл нь хувийн асуудал биш хүний эрхийг зөрчиж байгаа явдал бөгөөд манай нийгэмд байдаг хамгийн далд, хүнд хэлбэрийн гэмт хэрэг бол гэр бүлийн хүчирхийлэл юм.  Гэр бүлийн хүчирхийлэл нь боловсролтой боловсролгүй, баян ядуу гэж ялгахгүйгээр нийгмийн бүхий л давхрагт оршисоор л байгаа  билээ.

Дэлхий нийтийн энх тайван, Гэр бүлийн сайн сайхан, эрүүл энх, аз жаргалын төлөө хамтран тэмцэцгээе Монголчуудаа!

Гэр бүлийн хүрчирхийлэлээ таслан зогсооцгооё ухамсарт хүн төрөлхтөөн!

Биднийг дэмжиж хамтарч ажилласан, оролцсон та бүхэндээ баярлалаа.

By working together there will be Peace One Day

Leave a comment