SONY DSC
2013 оны 4-р сарын 3-5 ны өдрүүдэд Лондон хотноо Монголын Уул Уурхайн Нягтлан Бодогч Эмэгтэйчүүдэд Зориулсан сургалтыг Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-ноос санаачлан зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь уул уурхайн салбар дахь нягтлан бодогчдын мэдлэг чадавхыг сайжруулахад тусалж, үр дүнд нь уул уурхайн илүү нээлттэй ил тод байдлыг хөгжүүлэхэд туслах зорилготой. Уул уурхайн ил тод байдал нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд, цаашилбал авилгал, байгалийн баялгийн хараалаас ангид байхад чухал ач холбогдолтой юм.
SONY DSC
4 сарын 4 ны үдээс хойш Олон улсын уул уурхайн тэргүүлэх Рио Тинто группийн Лондон хот дахь салбар дээр сургалт 2 дахь өдрөө явагдаж Зэс Хариуцсан Санхүүгийн Гүйцэтгэх Захирал Хатагтай Ровина Албонез, Санхүүгийн албаны дарга Ноён Жонатан Сладе нар
– Нийтэд хувьцаагаа гаргах уу эсхүл хаалттай компани байх уу? Давуу болон сул талууд
– Институт хөрөнгө оруулагчдыг шинэ уул уурхайн компаниуд хэрхэн өөртөө татах вэ?
– Хувьцаа амжилтай гаргах стратеги: хувьцаа гаргахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
– Хамтарсан компани, “Off-Take” гэрээ, нэгдэх нийлэхийг сонгох хувилбарууд
– Гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа зэрэгцүүлэн гаргаснаар хөрвөх чадвараа нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлээс хүртэх боломжийг дээшлүүлэх нь зэрэг гол чухал асуудлаар зөвлөгөө өгч сургалт хийлээ.

Өнөөдөр Лондонгийн Хөрөнгийн Бирж, Прайсвотерхауз Күүпэрс ХХК, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Лондонгийн Металийн Бирж, Клайд энд Ко зэрэг Дэлхийн болон Лондонгийн алдартай Олон улсын санхүү эдийн засгийн төвүүд дээр сургалт үргэлжлэн явагдаж байна.
SONY DSCSONY DSC

Leave a comment