Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны ТУЗ ын гишүүдийн 2019 онд шинээр гаргасан санаачлагын үр дүнд төрөн хэрэгжиж буй нэгэн шинэ үйл ажиллагаа бол “Боловсрол Хөгжлийн Түлхүүр”цуврал лекц, семинар, сургалт, цахим уулзалт юм.

Энэ төслийн хүрээнд Харвардын серендипити: номны жишээн дээр тулгуурласан чөлөөт хэлэлцүүлэг  2019 оны 10 сарын 14 Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдсан билээ.

Тэгвэл энэ сэдвийн дор 5 дахь удаагийн Боловсрол Хөгжлийн Түлхүүр цахим уулзалт ярилцлагыг  “Бие дааж суралцах арга барил, өөрийгөө олохын ач холбогдол” сэдвийн дор Шинжлэх Ухаан Текникийн Их Сургуулийн профессор, ОХУ-ын Новосибирск хотын УТИС-ийн Хүндэт Доктор, ХБНГ улсын Кемниц хотын Техникийн их сургуулийн судлаач, багш ШУ-ны  Доктор Т.Уранчимэг 2020 оны 6 сарын 13 өдөр УБ цагаар 13 цагаар удирдан зохион байгуулж байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу. 

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо

 

 

 

Leave a comment