Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих төдийгүй Монголд нүүрлээд буй Гэр бүлийн хүчирхийлэл ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд дуу хоолойгоо хүргэх, тэмцэх зорилгоор Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг жил бүр жил зохион байгуулдаг билээ.
ИБУИНВУ-ын Лондон хотоос 2012 онд гараагаа эхэлсэн арга хэмжээ хүрээгээ тэлж Европ тивд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хүсэлтээр 2015 онд Бельгийн Антверпен хотод, 2016 онд ХБНГУ-ын Франкфурт хотод, 2017 онд Франц улсын Парис хотод, 2018 онд Польш улсын нийслэл Варшав хотод, 2019 онд Шведийн Хаант Улсын Стокхолм хотод тус тус зохион байгуулсан бѳгѳѳд ирэх жил 9 дахь жилдээ Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-оос эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү ээлжит “Оны Шилдэг Эмэгтэй 2020” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон «Эмэгтэйчүүд: Жижиг дунд үйлдвэрлэл, Гарааны болон бичил бизнес, түүний санхүүжүүлэлт» сэдэвт форумыг 2020 оны 5 дугаар сарын 30-нд Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Истанбул хотноо зохион байгуулахаар болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг удахгүй тавих болно.

ЕВРОП ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО

Leave a comment