Бүртгүүлэх

£80
Per Person

AWARDS CEREMONY

Woman of the Year -2022 Awards Ceremony 2022 Оны Шилдэг Эмэгтэй Шалгаруулах Ёслолын Ажиллагаа Buy Tickets
£1000
Per Person

LONDON TOUR

3 Day London Guided Tour 3-Өдрийн Тусгай Аялалын Хөтөлбөр Participate in Tour

Арга хэмжээ болоход

Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2022” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг  10 жилийн ойтойгоо уялдуулан зохион байгуулах гэж байна.

ИБУИНВУ-ын Лондон хотноо болдог арга хэмжээ хүрээгээ тэлж Европ тивд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хүсэлтээр:
2015 онд Бельгийн Антверпен хотод,
2016 онд ХБНГУ-ын Франкфурт хотод,
2017 онд Франц улсын Парис хотод,
2018 онд Польш улсын нийслэл Варшав хотод,
2019 онд Шведийн Хаант Улсын нийслэл Стокхолм хотод  тус тус зохион байгуулсан бѳгѳѳд
2020 болон 2021 онд дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас цахим хуралдаан зохион байгуулсан билээ.

Энэ жил дэлхий Ковидтой амьдрах арга стратеги руу орж байгаатай уялдуулан арга хэмжээгээ аюулгүй байдлаар зохион байгуулахад болно гэж дүгнэсний үндсэн дээр Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-оос эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү ээлжит “Оны Шилдэг Эмэгтэй 2022” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон «Монголын тогтвортой эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо» сэдэвт форумыг Монгол Британийн Худалдааны Танхимтай хамтран 2022 оны 5 дугаар сарын 26-27ны өдрүүдэд Лондон хотноо зохион байгуулахаар болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

1. Нийгэм, хүмүүнлэгийн салбарын шилдэг
2. Шинжлэх ухааны салбарын шилдэг
3. Боловсролын салбарын шилдэг
4. Шилдэг бизнес, үйлдвэрлэл эрхлэгч
5. Технологи, инновацийн салбарын шилдэг
6. Шилдэг Оюутан
7. Урлагын салбарын шилдэг

Нэр дэвшүүлэх урилга

Европын улсуудад Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн зүгээс энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахыг уриалахын ялдамд ажил үйлсээрээ шалгарч амжилт гаргасан төдийгүй олон нийт, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож яваа нэр нь тодроогүй баатрууд болох шилдэг эмэгтэйчүүдийг дээр дурдсан өргөмжлөлийн төрлүүдэд нэр дэвшүүлж шалгаруулалтад оролцуулахыг хүсч байна.

Бид хамтран зохион байгуулагч болон хандивлагч байгууллагын төлөөллийг үйл ажиллагаандаа урин оролцуулж үг хэлэх, шагнал гардуулах боломж олгохоос гадна байгууллагын сурталчилгаа болон бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх боломжоор хангана. Мөн байгууллагынхаа цахим сүлжээ болон урилга, зарын хуудас дээр хамтран ажиллаж буй байгууллагын логог байршуулж сурталчлах болно.

Шалгаруулалтад оролцуулах эмэгтэйчүүд, байгууллагын материалыг 2022 оны 5 сарын 10 ны өдрийн дотор [email protected] хаягаар бидэнд ирүүлэхийг хүсч байна.

Нэр дэвшигчийн материалыг 2022 оны 5 дүгээр сарын 10-ны дотор хүлээн авч
5 дүгээр сарын 11-наас 5 дугаар сарын 25-ны өдрүүдэд материалыг хянан хэлэлцэж шалгаруулна.

Шалгаруулах багийн бүрэлдэхүүн нь тухайн салбар бүрт гаргасан амжилтыг нарийн үндэслэлтэйгээр хэлэлцэж салбарын шилдэг эмэгтэйг тодруулан тухайн эмэгтэйн нэр бичигдсэн хуудсыг дугтуйнд хийж лацдана. Ингээд дугтуйг Оны Шилдэг Эмэгтэй-2022 өргөмжлөх ёслолын үйл ажиллагааны үеэр тухайн салбарт нэр хүнд бүхий хүндэт зочноор задлуулж шилдэг эмэгтэйг олон нийтэд зарлана. Нэр дэвшүүлэлтэд ирүүлсэн бүх нэр дэвшигч эмэгтэйчүүдийн материалыг Оны шилдэг эмэгтэй-2022 өргөмжлөх ёслолын үйл ажиллагаан дээр дэлгэцээр үзүүлж телевизийн нэвтрүүлэг бэлтгэн Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон тус холбооны цахим хуудас, фэйсбүүк зэргээр олон нийтэд танилцуулах болно.

Ѳмнѳх жилүүдийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.admwe.org цахим хуудас болон ADMWE Facebook Page нүүр хуудаснаас хүлээн авч үзнэ үү.

  • Нэр дэвшигчийн тодорхойлолт
    (ололт, амжилтыг тодорхой илэрхийлж, тухайн салбарт оруулсан хувь нэмрийг дурдсан байх)
  • Ололт амжилт, туурвисан бүтээлийн хураангуй жагсаалт
  • Нэр дэвшүүлж буй байгууллага, хувь хүний товч танилцуулга
  • Баримтжуулсан зураг хавсаргаж ирүүлэх
  • Материалыг монгол, англи хэл дээр word document хэлбэрээр ирүүлэх
  • Нэр дэвшигчийн зураг ирүүлэх



    Drag & Drop Files Here
    or

    *Шаардлагатай
    Хэрвээ та өөрийн эмэйл хаягнаас илгээх бол: [email protected] илгээнэ үү!

    Жил жилийн шилдэгүүдээ 10 жилийн ойн ажиллагаандаа

    хүрэлцэн ирэх нээлттэй урилга хүргүүлж байна.

    • 2012-Олон Нийтийн Шилдэг Эмэгтэй – Монгол Британийн Бизнес Худалдааны Зөвлөлийг үүсгэн санаачлагч, Тэргүүн Ч. Оюунаа
    • 2012-Бизнесийн Шилдэг Эмэгтэй – Гоёлын дотуур хувцсыг албан ёсны хөл бөмбөгийн багуудын эмблемтэйгээр үйлдвэрлэдэг ФЛЮК компанийн эзэн Б.Энхжаргал
    • 2012-Урлагийн Шилдэг Эмэгтэй – Уран нугараач Л.Оюунгэрэл
    • 2012-Банкны Салбарын Шилдэг Эмэгтэй – Л.Дуламзул (Sumitomo Mitsui Bank)
    • 2012-Хүмүүнлэгийн Шилдэг Эмэгтэй – Лондон хотоос Мончарити Э.Одонгэрэл
    • 2012-Хууль Эрх Зүйн Салбарын Шилдэг Эмэгтэй – Лондон хотоос Х. Хандсүрэн (Clyde&CO)
    • 2012-Залуу Уран Бүтээлч Эмэгтэй – Залуу Зураач Э.Намуун
    • 2012-Шинжлэх Ухааны Салбарын Шилдэг Эмэгтэй – Оксфордын Их Сургуулийн Молекулын Анагаах Ухааны Хүрээлэнгийн Доктор Ө.Батчимэг
    • 2012-Оны Шилдэг Бүтээлч Эмэгтэй – Шотландын Зохиолчдын Хорооноос Жанэтта Бауэ Цомыг өөрийн Монгол хэмээх номоороо хүртсэн Ууганбаяр Рамзий
    • 2012-Оны Шилдэг Эмэгтэй Оюутан – Мидлсекс Их Сургуулийн, Глобол Засаглал ОЛон нийтийн Бодлогоор Магистрын Оюутан Э.Аруинтуяа
    • Оны Шилдэг Эмэгтэй-2012 Хүндэт Өргөмжлөл – Монголын Сонсголын Бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Сэтгэлийн дэм” сангийн Тэргүүн, Miss Deaf Mongolia-Тэргүүн Т.Гунгаамаа

     

    • 2013-Олон Нийтийн Шилдэг Эмэгтэй – Итали улс дахь Монголын Өргөмжит Консул Ц.ГАНТУЯА
    • 2013-Бизнесийн Шилдэг Эмэгтэй – Швед улсаас Япон –Европ хоолны EBIMON зоогийн газрын эзэн А.Дэлгэрмаа
    • 2013-Урлагийн Шилдэг Эмэгтэй – Испани улсаас Гоцлол төгөлдөр хуурч, өөрийн уран бүтээлийг дэлхийн 20 гаруй улсад толилуулсан, Алтан гадас одонт С.Саянцэцэг
      2013-Хүмүүнлэгийн Шилдэг Эмэгтэй – Британи улсаас Мон-Тоёока Тусламжийн нийгэмлэгийн Тэргүүлэгч, У.Бүжинлхам
    • 2013-Оны Шилдэг Эмэгтэй Оюутан – Британи улсын Лийдсийн Их сургуулийн Улс төр, Олон улсын харилцааны оюутан, БМОХ-ны Тэргүүн Г.Цэцэгмаа
    • Оны Шилдэг Эмэгтэй-2013-Британийн Шилдэг үсчний салон шалгаруулах Улсын тэмцээнд Хуримын үсний засалтаар 1-р байр эзэлсэн Luxury Studio үсчний салоны эзэн, Мэргэжлийн Үсчин С.ТУНГАЛАГТУЯА
    • 2013-Хүндэт Эмэгтэй Өргөмжлөл – Британийн Ноттингхам хотод Гэр бүлийн хамт амьдардаг, 4 хүүхдээ зөв сайн хүмүүжүүлж бусдадаа үлгэр жишээ болон хүндлэгдэж яваа Алдарт эхийн 2-р одонт Залуу ээж Д.Оюунчимэг
    • 2013-Оны Хүндэт Ээж Өргөмжлөл – Эгч дүү 2, Барилгын салбарын Тэргүүний операторчин, Шилдэг ээж өргөмжлөлт 75 настай Л.Далайхүү, Хүүхдийн их эмч, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт 67 настай Л.Ичинхорлоо

     

    • 2014-Шинжлэх Ухааны Салбарын Шилдэг Эмэгтэй– Ганболдын Тамираа,  Итали Улc
    • 2014- Оны Шилдэг Эмэгтэй Оюутан– Батбэхийн Баасандэлгэр, Итали улс
    • 2014-Бизнесийн Салбарын Шидэг Эмэгтэй -Оюунцэцэг Флэминг, Шотланд
    • 2014-Хүмүүнлэгийн Салбарын Шилдэг Эмэгтэй – Моломын Даваа, Голланд Улс
    • 2014-Оны Шилдэг Эмэгтэй– Гаяабазарын Сарантуяа, Румын улс
    • 2014-Спортын Шилдэг Эмэгтэй Баг – Чех улсын Тунгалаг ахлагчтай хамт олон

     

    • 2015-Бизнесийн Салбарын Шилдэг Эмэгтэй – Австри улсын Лхамжавын Энхчимэг
    • 2015-Хvмvvнлэгийн Салбарын Шилдэг – Герман улс дахь Майдар ТББ-ийн тэргvvн Амгалангийн Алимаа
    • 2015-Оны Шилдэг Эмэгтэй Оюутан – Бельги улсаас нэр дэвшсэн Доржбаярын Золжаргал
    • 2015-Урлаг, Спортын Салбарын Шилдэг Эмэгтэй – Герман улсаас нэр дэвшсэн Олзодын Энхтунгалаг
    • 2015-Оны Хvндэт Гадаад Иргэн – Их Британи-Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын Тэргүүн Жон Гроган

     

    • 2016-Бизнесийн Салбарын Шилдэг Эмэгтэй– Бельгийн Вант Улсын “Vingerhoedje” компанийн захирал Өлзийтогтохын Энхнэргүй
    • 2016-Хүмүүнлэгийн Салбарын Шилдэг Эмэгтэй– ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсад чиглүүлэгч, Германы “Цог” клубыг үндэслэн байгуулагч, зөвлөх гишүүн Мөнх-Очирын Лхагвацэнд
    • 2016-Оны Шилдэг Оюутан Эмэгтэй – Мюнхэн хотын Людвиг-Максимилиан Их сургуулийн олон улсын хөтөлбөр, хэл уран зохиолын факультетийн докторын оюутан, “Монголын нууц товчоо” бүтээлийн үйл үгийн утга учир ба бүтцийн шинжилгээгээр дессертацийн ажил бичиж буй Нармандахын Энхмаа
    • 2016-Урлаг, Спортын Салбарын Шилдэг– Германы Баварийн Кино урлагийн “Шилдэг залуу найруулагч” шагналыг „Над руу ингэж бүү хар“ киногоороо хүртсэн  Борхүүгийн Үйзэнмаа
    • 2016-Оны Шилдэг Монгол Эмэгтэй – Францын “Аксион” ТББ-ын зохицуулагч, “Нүүдэлчин Заяа” компанийн захирал, Монголын уран зохиолыг франц хэлээр орчуулан хэвлүүлж буй Рэнчингийн Мөнхзул
    • 2016- Шилдэг Олон Нийтийн Байгууллага -Польш Улс дахь “Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эмч Судлаачдын Салбар Нийгэмлэг”

     

    • 2017-Бизнесийн Салбарын Шилдэг Эмэгтэй – Франц Улсаас „Сарангэрэл“ ноолуурын брэндийг үүсгэн байгуулагч хатагтай Ц.Сарангэрэл
    • 2017-Хүмүүнлэгийн Салбарын Шилдэг Эмэгтэй– ХБНГУ-аас Монгол Германы хамтарсан Отгонбаяр санг үүсгэн байгуулагч Н.Солонго Тремл
    • 2017-Оны Шилдэг Эмэгтэй Оюутан – ИБУИНВУ-аас Лондон хотын City University-ийн Олон улсын санхүү, эдийн засаг, комьютер кодлолын чиглэлээр суралцаж байгаа оюутан Г.Их-Удвал
    • 2017-Урлаг, Спортын Салбарын Шилдэг Эмэгтэй – Франц Улсаас дуучин Б.Мягмарсүрэн
    • 2017-Шилдэг Олон Нийтийн Байгууллага – Бельгийн Вант Улс дахь Монголчуудын “Эв нэгдэл” холбоо

     

    • 2018-Эрүүл Мэндийн Салбарын Шилдэг – Уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн, эмч, судлаач, Польш улс даxь Уламжлалт анагаах ухааны эмч судлаачдын нийгэмлэгийн тэргүүн “Буяны сэтгэлт хүү” сангийн тэргүүн, Сенергетик анагаах ухаан судлалын төвийг үүсгэн байгуулагч, Польш улс даxь Познан xотын “Оточ манал” компанийн заxирал Д.Чулуунцэцэг
    • 2018-Бизнесийн Салбарын Шилдэг Эмэгтэй – Британийн “Анир” гоо сайхны салоны захирал С.Урангоо
    • 2018-Хүмүүнлэгийн Салбарын Шилдэг Эмэгтэй – ХБНГУ-ын „Хил хязгааргүй шүдний эмч нар“ олон улсын тусламжийн байгууллагын гүйцэтгэх захирал, мэс заслын эмч С.Туул
    • 2018–Урлаг Спортын Салбарын Шилдэг Эмэгтэй – Польш улсын “Андууд” сагсан бөмбөгийн баг
    • 2018- Оны Шилдэг Эмэгтэй Оюутан – Польш улсын Варшавын их сургуулийн Биотехнологийн магистрийн ангийн оюутан Э.Пүрэвсүрэн

     

    • 2019-Боловсролын Салбарын Шилдэг Эмэгтэй – Швед-ээс Л.Үзмээ
    • 2019-Бизнесийн Салбарын Шилдэг Эмэгтэй – Швед-ээс  Рэгзэдмаа
    • 2019-Хүмүүнлэгийн Салбарын Шилдэг Эмэгтэй – Бельги-ээс Д.Ундрал
    • 2019-Шинжлэх Ухаан, Инновацийн Шилдэг Эмэгтэй – Герман-аас Н.Баяртаа
    • 2019-Шилдэг Эмэгтэй Оюутан – Швед У. Тэргэлсаран
    • 2019-Шилдэг Гадаад Дэмжигч – Шотланд дахь Монгол Улсын өргөмжит консул Дэвид Скотт

    Үйл Ажиллагааны Тов

    Монголын Тогтвортой Эдийн Засгийн Хөгжилд Эмэгтэйчүүдийн Оролцоо

    Илтгэгчдийн Танилцуулга

    ``Оны Шилдэг Эмэгтэй 2022`` Шагналд Нэр Дэвшигчид

    Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ 2022” шалгаруулах нэр дэвшүүлэлтийн үйл ажиллагаа

    Нэр Дэвшигчдийн Танилцуулга

    5 сарын 26 болон 27ны Өдрийн Арга Хэмжээний Тойм Зураглал

    ``Оны Шилдэг Эмэгтэй 2022`` Үйл Ажиллагааны Хөтөлбөр

    Гадаадаас ирэх зочид байрлах зочид буудлын санал

    Манай үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирж буй хүндэт зочид болон нийт оролцогч нарт зориулж Capricorn сүлжээ зочид буудал бидэнтэй хамтран ажиллахаар болсоныг дуулгахад таатай байна. Зочид маань эдний сүлжээний аль ч буудлыг сонгон буух боломжтой бөгөөд алинд ньч буусан 20 % хөнгөлөлттэй үнээр буулгахаар тохирсон болно.  Таны буухаар төлөвлөсөн хоногуудад буудалд нь өрөө байгаа л бол та хэзээ ч захиалга өгсөн болно. 

    Та захиалга өгөхдөө зөвхөн манай зочдод тусгайлан олгосон хөнгөлөлтийн код болох MAY2022  ыг ашиглана уу.

    Буудал Хөнгөлөлттэй Захиалах Код

    MAY2022

    The Byron Hotel

    The Byron Hotel
    36/38 Queensborough Terrace
    London W2 3SH

    5 сарын 27-ны арга хэмжээ болох газартай ойрхон 

    • алхвал 30 мин
    • 94 номерийн автобусаар 20 мин
    • central line метрогоор 10 мин

    The Blandford Hotel

    The Blandford Hotel
    80 Chiltern Street
    London W1U 5AF

    5 сарын 27-ны арга хэмжээ болох газартай маш ойрхон

    • алхвал 13 мин
    • 2, 113, 139, 189 эсвэл 74 номерийн
    • автобусаар 10 мин

    Oliver Plaza Hotel

    The Oliver Plaza Hotel
    33 Trebovir Road, 
    London, SW5 9NF

    5 сарын 27-ны арга хэмжээ болох газартай бага зэрэг зайтай

    • алхвал 1 цаг
    • 74 номерийн автобусаар 30 мин
    • District болон central line 2 метро дамжаад 20 мин

    Лондон Аялалын Тойм Мэдээлэл

    Ивээн тэтгэгч, дэмжигч, хамтрагч байгууллагууд

    Жил тутам арга хэмжээг амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгч, дэмжигч, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүс чухал үүрэгтэй байдагыг онцлон дурдахгүй байхын аргагүй юм. Энэ жилийн арга хэмжээнд дэмжин үйл ажиллагааг үр дүнтэй сайхан болгоход хувь нэмэрээ оруулж буй байгууллага хамт олныг танилцуулж байна.

    Бид хамтран зохион байгуулагч болон хандивлагч байгууллагын төлөөллийг үйл ажиллагаандаа урин оролцуулж үг хэлэх, шагнал гардуулах боломж олгодгоос гадна байгууллагын сурталчилгаа болон бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх боломжоор хангадаг билээ.

    Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллага хувь хүмүүс [email protected] емайл хаягаар хандаарай. Бидэнтэй хамтран ажиллах боломж үргэлж нээлттэй байх болно.

    Нэр дэвшигч онлайнаар илгээх



      Drag & Drop Files Here
      or

      *Шаардлагатай
      Хэрвээ та өөрийн эмэйл хаягнаас илгээх бол: [email protected] илгээнэ үү!

      Арга хэмжээний талаарх мэдээ мэдээлэл

      Дээшлэх