Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2019” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 8 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

ИБУИНВУ-ын Лондон хотноо болдог арга хэмжээ хүрээгээ тэлж Европ тивд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хүсэлтээр 2015 онд Бельгийн Антверпен хотод, 2016 онд ХБНГУ-ын Франкфурт хотод, 2017 онд Франц улсын Парис хотод, 2018 онд Польш улсын нийслэл Варшав хотод тус тус зохион байгуулсан бѳгѳѳд энэ жил 8 дахь жилдээ Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-оос эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү ээлжит “Оны Шилдэг Эмэгтэй 2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон «Эмэгтэйчүүд: Боловсрол, Шинжлэх Ухаан ба Инновац» сэдэвт форумыг 2019 оны 6 дугаар сарын 1-нд Шведийн Хаант Улсын нийслэл Стокхолм хотноо зохион байгуулахаар болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Европ дахь “Оны шилдэг эмэгтэй-2019″-ыг дор дурдсан таван төрлийн нэр дэвшүүлэлтээр шалгаруулах болно.

  1. Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй
  2. Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй
  3. Оны шилдэг эмэгтэй оюутан
  4. Шинжлэх Ухаан, Инноваци салбарын шилдэг эмэгтэй
  5. Боловсролын салбарын шилдэг эмэгтэй

Европын улсуудад Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн зүгээс энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахыг уриалахын ялдамд ажил үйлсээрээ шалгарч амжилт гаргасан төдийгүй олон нийт, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож яваа нэр нь тодроогүй баатрууд болох шилдэг эмэгтэйчүүдийг дээр дурдсан өргөмжлөлийн төрлүүдэд нэр дэвшүүлж шалгаруулалтад оролцуулахыг хүсч байна.

Бид хамтран зохион байгуулагч болон хандивлагч байгууллагын төлөөллийг үйл ажиллагаандаа урин оролцуулж үг хэлэх, шагнал гардуулах боломж олгохоос гадна байгууллагын сурталчилгаа болон бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх боломжоор хангана. Мөн байгууллагынхаа цахим сүлжээ болон урилга, зарын хуудас дээр хамтран ажиллаж буй байгууллагын логог байршуулж сурталчлах болно.

Шалгаруулалтад оролцуулах эмэгтэйчүүд, байгууллагын материалыг 2019 оны 5 сарын 15 ны өдрийн дотор [ADMWE AWARDS] хаягаар бидэнд ирүүлэхийг хүсч байна.

Нэр дэвшигчийн материалыг 2019 оны 5 дүгээр сарын 15-ны дотор хүлээн авч
5 дүгээр сарын 15ноос 5 дугаар сарын 30-ны өдрүүдэд шалгаруулна.

Шалгаруулах багийн бүрэлдэхүүн нь тухайн салбар бүрт гаргасан амжилтыг нарийн үндэслэлтэйгээр хэлэлцэж салбарын шилдэг эмэгтэйг тодруулан тухайн эмэгтэйн нэр бичигдсэн хуудсыг дугтуйнд хийж лацдана. Ингээд дугтуйг Оны Шилдэг Эмэгтэй-2019 өргөмжлөх ёслолын үйл ажиллагааны үеэр тухайн салбарт нэр хүнд бүхий хүндэт зочноор задлуулж шилдэг эмэгтэйг олон нийтэд зарлана. Нэр дэвшүүлэлтэд ирүүлсэн бүх нэр дэвшигч эмэгтэйчүүдийн материалыг Оны шилдэг эмэгтэй-2019 өргөмжлөх ёслолын үйл ажиллагаан дээр дэлгэцээр үзүүлж телевизийн нэвтрүүлэг бэлтгэн Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон тус холбооны цахим хуудас, фэйсбүүк зэргээр олон нийтэд танилцуулах болно.

Ѳмнѳх жилүүдийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.admwe.org цахим хуудас болон ADMWE Facebook Page нүүр хуудаснаас хүлээн авч үзнэ үү.

  • Нэр дэвшигчийн тодорхойлолт
    (ололт, амжилтыг тодорхой илэрхийлж, тухайн салбарт оруулсан хувь нэмрийг дурдсан байх)
  • Ололт амжилт, туурвисан бүтээлийн хураангуй жагсаалт
  • Нэр дэвшүүлж буй байгууллага, хувь хүний товч танилцуулга
  • Баримтжуулсан зураг хавсаргаж ирүүлэх
  • Материалыг монгол, англи хэл дээр word document хэлбэрээр ирүүлэх
  • Нэр дэвшигчийн зураг ирүүлэх

Үйл Ажиллагааны Урилга

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо 2019

Арга хэмжээ

“Эмэгтэйчүүд: Боловсрол, Шинжлэх Ухаан ба Инновац” Форум (Дэлгэрэнгүй)

09:00 – 13:00 / 2019 оны 6 сарын 1

Amorina Hall / Sollentuna bibliotek
Aniaraplatsen 2, 19121 Sollentuna, Sweden

Европ дахь Монгол Сургуулиудын Өнөөгийн Байдал, Цаашдын Төлөв Сургалт Хэлэлцүүлэг (Дэлгэрэнгүй)

14:00 – 17:00 / 2019 оны 6 сарын 1

Amorina Hall / Sollentuna bibliotek
Aniaraplatsen 2, 19121 Sollentuna, Sweden

Оны Шилдэг Эмэгтэй Шалгаруулах Ёслолын Ажиллагаа (Дэлгэрэнгүй)

18:00 – 23:00 / 2019 оны 6 сарын 1

Hilton Stockholm Slussen
Guldgränd 8, 104 65 Stockholm, Sweden

Эмэгтэйчүүд: Боловсрол, Шинжлэх Ухаан ба Инноваци Форумын Илтгэгчид

Илтгэгчдийн Танилцуулга

Ноён Жон Гроган 

Англи Улсын Парламентийн Гишүүн
Монгол Британийн Худалдааны Танхимын Тэргүүн

Хатагтай Ц. Цогзолмаа

Монгол Улсын Их Хурлын Гишүүн
Швед-Монголын Парламентийн Бүлгийн Дарга

1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч
2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлага
2009 онд Тагнуулын академи, эрх зүйч тэргэжлээр төгссөн
1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш
1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн
1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн
1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн
1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга
1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч
1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга
2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга
2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга
2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга
2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга
2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

ОББЭЭ, Доктор (PhD) Б. Энхмандах

Нийгэм судлаач, багш мэргэжилтэй. Философийн ухааны Доктор /Ph.D./

2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар “Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин” дипломат цолоор шагнагдсан.

Орос, англи хэлтэй. 1972 онд Улаанбаатар хотын 10 жилийн лаборатори I-р дунд сургууль, 1978 онд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их сургуулийн Философийн факультетэд суралцаж, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. 1991 онд Москва хотын Нийгмийн ухааны академиийн аспирантурт “Монголын нийгмийн үе үеийнхний залгамж чанар: Нийгэм, улс төрийн дүн шинжилгээ” сэдвээр Доктор /Ph.D./-ын зэрэг хамгаалсан.

Тэрээр 1978-1983 онд МУИС-д багш, ХЗЭ-ийн Хорооны дарга, 1983-1988 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн Хорооны Хоёрдугаар болон Нэгдүгээр Нарийн бичгийн дарга, 1991-1993 онд Шинжлэх ухаан боловсролын Яамны дэргэдэх Боловсролын мэргэжлийн улсын хяналтын албаны дарга бөгөөд  Улсын ерөнхий байцаагч, 1993 -1996 онд МАХН-ын Нарийн бичгийн дарга, 1996-1997 онд Олон улсын Глобал судалгааны Төвийн Захирал, 1997-2000 онд МАХН-ын Улс төрийн Зөвлөх, 2000-2001 онд МАХН-ын Нарийн бичгийн дарга, 2001- 2005 онд Монгол Улсаас ИБУИНВУ-д суух ЭСЯ-нд Зөвлөх, 2005-2006 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Улс төрийн Зөвлөх, 2006-2007 онд Монгол улсын Байгаль орчны Дэд сайд, 2007-2008 онд Монгол улсын Гадаад хэргийн Дэд сайд, 2008-2009 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2009-2013 онуудад  Монгол улсаас Шведийн Вант улс, Данийн Вант улс, Норвегийн Вант улс болон Бүгд найрамдах Финланд улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.

2013 оноос “Монголын алт корпораци” (МАК) ХХК-д Бизнесийн хөгжил, хамтын ажиллагааны газрын захирал, 2016 оноос Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
2015 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа.
2013 оноос “Монголын алт корпораци” (МАК) ХХК-д Бизнесийн хөгжил, хамтын ажиллагааны газрын захирал, 2016 оноос Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Хатагтай Ц.Наранханд

“Монголын Реалист Уран Зураачдын Холбоо” гүйцэтгэх захирал

“Raffles International Institute Mongolia” – Маркетингийн менежер

2007-2009 “Амжиргааны Түвшин Доогуур Өрхийн Чадварлаг Хүүхдийг Дэмжих Сан” гүйцэтгэх захирал

2009-2011 “Volvo LLC” захирлын туслах

Бүтээл:

2010 – “Луйврын хот” УСКино зохиол

2011 – “Зүүд” богино хэмжээний кино (Каннийн кино наадамд шалгарсан)

2012 – “Амьдралд тавтай морил” ОАУСКино зохиол

2014 – Эх үрийн судар

2016 – Үрийг хүмүнжүүлэх судар

“Та Монгол ээж” сургалтын төвийг 2016 онд нээж 400 гаран ээжүүдэд төрөлтийн талаар болон “Үрийг хүмүнжүүлэх Монгол ухаан” нэртэйгээр сургалтуудыг зохион байгуулж, өв соёлыг судлан сэргээн, олон нийтэд түгээж буй. Одоогоор “Эхнэр Хүмүний Хөтөч Дэвтэр” номыг бичиж байна. 2020 онд “Охидын Судар” эмхэтгэн гаргах болно.

Оролцсон нэвтрүүлэг:

2016- Nandia’s talk show

2017- Чөлөөт эмэгтэйчүүд talk show

2018- Баруун тархи ба Соёлын довтолгоо

2018- Учиртай урилга

2018- “Баруун тархи ба Соёлын довтолгоо” шинэ жилийн тусгай дугаар

Хатагтай Ө. Оюунтүлхүүр

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн Боловсролын хорооны дарга,
ХБНГУ-ын Штуттгарт хотын “Солонго” Монгол хэл, соёлын сургуулийн багш

Ө. Оюунтүлхүүр нь УБИС, Удирдлагын хөгжлийн академийг  монгол хэл, уран зохиолын багш, төрийн албаны зохион байгуулагч, менежер мэргэжлээр МУ-д, Боловсролын зөвлөх мэргэжлийг ХБНГУ-д эзэмшсэн.

“Орхон” Их сургуульд багш, “UBS-ТҮ” –д сэтгүүлч, редактороор ажиллаж байсан.

2009 оноос Штуттгарт хотноо “Солонго” монгол хэл, соёлын сургуулийг Монгол академичдын холбооны ажлын хүрээнд хамтран үүсгэн байгуулж, өнөөг хүртэл багшилж, удирдан зохион байгуулж байна. Мөн монгол хэл сонирхогч герман хүмүүст зориулсан хувийн сургалтыг явуулдаг.

2015 оноос Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн Боловсролын хороог удирдан, зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн 17 оронд үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй монгол хэл, соёлын сургалтын байгууллагуудыг бүртгэх, нэгтгэх, нэгдсэн мэдээллээр хангах, мэдээлэл, туршлагаа солилцох чиглэлээр  Монголын  төр засгийн холбогдох байгууллагууд болох БСШУСЯ, ГХЯ тай хамтран ажиллаж байна.

2018 онд хилийн чанад дахь монгол хэл, соёлын байгууллагуудын багш нарын сургалтыг Берлин, УБ хотноо хамтран зохион байгуулж, 2017-2018 онуудад Хилийн чанад дахь монгол хүүхүүдэд зориулсан БСШУСЯ наас санхүүжилттэй монгол хэлний нэгдсэн хөтөлбөр, цахим хичээл боловсруулах хөтөлбөр төсөл дээр редактороор ажилласан. 2017 онд “Би монгол хүн”  нэртэй сургалтын номыг зохион гаргасан нь  дэлхийн олон орон дахь монгол хэл, соёлын сургуулиудын сургалтанд ашиглагдаж байгаа.

2018 оноос Baden-Württemberg мужийнхаа монгол хэлний шалгагч багшаар ажиллаж байна.

Хатагтай Б. Өлзийсайхан

Стокхольмын Их Сургуульд Хэлмэрч, Орчуулгын Мэргэжлийн Хэллэгийн Багш

Хатагтай Пиа Кинкулт

ESS-ийн Стратегийн Зөвлөх

 Доктор (PhD) Б. Бямбажав

Стокхолм хот дахь Karolinska Анагаах ухааны сургуулийн зүрх судас, бодисын солилцоо судлалын нэгдсэн судалгааны төвд судлаач

Доктор  2003/10-2007/01  Хүний Генетикийн Хүрээлэн, Анагаах ухааны сургууль,
Георг-Аугустын нэрэмжит Геотингиний Их Сургууль,
Геотингин хот, ХБНГУ

Магистр  2001/09- 2003/02 Генетик, молекул биологийн тэнхим, Биологи, Биотехнологийн сургууль, Монгол Улсын Их Сургууль Улаанбаатар хот, Монгол улс

Бакалавр 1993/09- 1998/01 Генетик-Молекул биологийн тэнхим, Биологи, Биотехнологийн сургууль, Монгол Улсын Их Сургууль Улаанбаатар хот, Монгол улс

Судлаач – 2010/5 – 2014/5 Лондонгийн Империал Их Сургууль Зүрх, Уушиг судлалын Үндэсний Хүрээлэн, Анагаах ухааны сургууль Лондон хот, Их Британи улс
Судлаач – 2008/4 – 2010/4 Зүрх судлалын төв, Геотингиний Их Сургуулийн Анагаах ухааны сургууль, Георг-Аугустын нэрэмжит Геотингиний Их Сургууль Геотингин хот, ХБНГУ
Судлаач – 2001/03 – 2003/09 Генетик судлалын лаборатори, Биологи, Биотехнологийн судалгааны Хүрээлэн, Шинжлэх

ШУ-ны Доктор, Профессор  T. Уранчимэг

ХБНГУ-н Кемниц хотын Техникийн Их Сургуулийн Зочин Профессор, Судлаач

2017 он. ОХУ-н Новосибирск хотын НТИС-н Хүндэт Доктор.
2014 он. ХБНГУ-н Кемниц хотын Техникийн Их Сургуульд Шинжлэх Ухааны Доктор (ScD) 2003 он. ОХУ-н Новосибирск хотын Улсын Техникийн Их Сургууль (НГТУ), Техникийн ухааны доктор (PhD)
1997 он. ШУТИС, Эрчим хүчний Инженерийн Сургууль, Магистр
1992 он. Систем техникийн инженер. ОХУ-н Новосибирск хотын Цахилгаан Техникийн Дээд Сургууль (НЭТИ)

Доктор Б. Цэрэнханд

Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимд Материал судлалын хөтөлбөрийг хариуцсан профессор

Гавьяа шагнал: (яам болон төрийн шагналууд)

2005 онд БСШУСЯ-ны хүндэт жуух
2012 онд БСШУСЯ-ы тэргүүний ажилтан цол, тэмдэг

Б. Цэрэнханд нь ажиллах хугацаандаа Цементийн хими, технологи, Эмчилгээний шаврын химийн чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Жайка олон улсын байгуулллага, МУИС-ийн сургуулийн санхүүжилттэй 10 гаруй төсөлд удирдагч болон үндсэн гүйцэтгэгчээр оролцон, дээрхи чиглэлүүдээр хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнгээр нь нэг сэдэвт бүтээл 4-ыг бичиж хэвлүүлсэн төдийгүй эрдэм шинжилгээний өгүүлэл 40 гаруйг бичиж гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлж, шинэ бүтээлийн патент 4-ыг авч, олон улсын болон, улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд 30 гаруй илтгэл хэлэлцүүлж, 40 гаруй оюутан, 10 гаруй магистрын төгсөлтийн ажлыг удирдаж хамгаалуулсан төдийгүй одоо 4 докторантын судалгааны ажлыг удирдаж байна. Түүний удирдсан оюутан, магистр, докторантууд сургууль, улс, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол амжилттай оролцон тэргүүн байруудад шалгарч ирсэн.

Тэрээр ажиллах хугацаандаа магистрын 1, бакалаврын 1 хөтөлбөрийг боловсруулсны дээр, бакалавр магистр, докторын түвшний 30 гаруй хичээлийн тодорхойлолтыг шинээр болон шинэчлэн боловсруулан тэдгээр хичээлүүдийг заасаар ирсэн байна. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутнууд, дунд сургуулийн сурагчдад зориулан “Химийн лавлах”, “Физик химийн бодлог дасгалын хураамж”, “Химийн кинетик ба химийн термодинамикийн үндэс”, “Цахилгаан химийн үндэс”, “Материал судлалын лаборатори-2”, “Бодисын бүтэц”, “Инженерийн термодинамик (Нэр томъёоны тайлбар)” зэрэг сурах бичиг, гарын авлагыг бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон.

Тэрээр 1993 МУИС-ийн Ховд дахь салбарт “Химичдийн нэг өдөр”, 2000 онд МУИС-ийн Ховд дахь салбарын нэрэмжит Химийн олимпиадыг Ховд аймгийн дунд сургуульд суралцагсадын дунд анх удаа санаачлан зохион байгуулж байсан ба эдгээр ажлууд нь улам хүрээгээ тэлж тогтмол зохион байгуулагддаг ажлуудын нэг болон өргөжсөн байна.

Ноён Ц.Нандинбаатар

2016- PhD Candidate, Mälardalen University, Sweden
2014-2016 – Master of Computer Science, Mälardalen University, Sweden
2004-2006 – Bachelor Computer Science, The University of Electro-Communications, Japan

Ажил, албан тушаал

2018- Технологийн зөвлөх, ТЭСО Корпораци
2018- Зөвлөх, Пинк Киви ХХК

``Оны Шилдэг Эмэгтэй 2019`` Шагналд Нэр Дэвшигчид

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ 2019” шалгаруулах нэр дэвшүүлэлтийн үйл ажиллагаа амжилттай явагдаж өндөрлөлөө.  Бельги, Герман, Тайвань, Швед зэрэг орноос нэр дэвшүүлж материал ирүүлснийг Та бүхэнд танилцуулж байна.

Оны шилдэг эмэгтэйчүүдийг бизнес, хүмүүнлэг, оюутан, боловсрол, инновац гэсэн 5 төрлийн шалгаруулалтаар нэр дэвшүүлж материал ирүүлсэн байна.

Нэр Дэвшигчдийн Танилцуулга

6 сарын 1ны Өдрийн Арга Хэмжээний Тойм Зураглал

``Оны Шилдэг Эмэгтэй 2019`` Үйл Ажиллагааны Хөтөлбөр

Ивээн тэтгэгч, дэмжигч, хамтрагч байгууллагууд

Жил тутам арга хэмжээг амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгч, дэмжигч, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүс чухал үүрэгтэй байдагыг онцлон дурдахгүй байхын аргагүй юм. Энэ жилийн арга хэмжээнд дэмжин үйл ажиллагааг үр дүнтэй сайхан болгоход хувь нэмэрээ оруулж буй байгууллага хамт олныг танилцуулж байна.

Бид хамтран зохион байгуулагч болон хандивлагч байгууллагын төлөөллийг үйл ажиллагаандаа урин оролцуулж үг хэлэх, шагнал гардуулах боломж олгодгоос гадна байгууллагын сурталчилгаа болон бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх боломжоор хангадаг билээ.

Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллага хувь хүмүүс info@admwe.org емайл хаягаар хандаарай. Бидэнтэй хамтран ажиллах боломж үргэлж нээлттэй байх болно.

Нэр дэвшигч онлайнаар илгээх

 

Drag & Drop Files Here
or

*Шаардлагатай
Хэрвээ та өөрийн эмэйл хаягнаас илгээх бол: nominations@admwe-awards.org илгээнэ үү!


Арга хэмжээний талаарх мэдээ мэдээлэл

«Эмэгтэйчүүд: Жижиг дунд үйлдвэрлэл, Гарааны болон бичил бизнес, түүний санхүүжүүлэлт» сэдэвт форум болон ’Оны шилдэг эмэгтэй -2020 ‘’ өргөмжлөх ёслолын арга хэмжээ

Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих төдийгүй Монголд
Read More

ЗАР “Оны шилдэг Монгол эмэгтэй 2018”, «Эмэгтэйчүүд-эрүүл мэнд» форум Польш Улсын нийслэл Варшав хотод

  Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо (ЕМЭХХ) нь гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хүчирхэгжүүлэн
Read More

Ёслолын үйл ажиллагаа

Эрхэмсэг Ноёд Хатагтай та бүхнийг Европ дахь Шилдэг Монгол Эмэгтэйчүүдийг  шалгаруулах ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2012 Ёслолын үйл ажиллагаанд  урьж
Read More
Дээш буцах