Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ), Английн уул уурхайн Рио Тинто компанитай  хамтран  Монголын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2012” хүрээнд өсвөр насны охидыг умайн хүзүүн хорт хавдараас урьдчилан сэргийлэн вакцинжуулах ажлыг дэмжиж хандив үзүүлэх зорилгоор  Тусламжын  дуудлага худалдааг 2012 оны 6 сарын 20 ны өдөр Лондон хотноо Рио Тинто компанийн байранд зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дуудлага худалдааны үйл ажиллааг нээж Рио Тинто компанийн Албан байгууллага Иргэдийг хариуцсан салбарын Дэд тэргүүн Хатагтай Анн Стивинс, Лондон дахь Монгол банкны төлөөлөгчийн газрын Захирал, ЕМЭХХ-ны Тэргүүн Д. Энхжаргал нар үг хэллээ.

Өнөөдрийн зохион байгуулаж буй “ Цаашдын эрүүл байх зам харгуй “сэдэвт  Монголын өсвөр насны охидыг вакцинжуулах ажилд хандивлах дуудлага худалдаанд Британийн  угсаа залгамжилсан ханхүү Чарльз өөрийн зурсан  “The Southfront, Highgrove House”  бүтээлээ илгээсэн явдалд бид гүнээ талархаж, туйлын их баяртай байна.

 

Мөн МУ-ын Ерөнхий сайд С.Батболд болон Эрүүл мэндийн яамны Дэд сайд Ж.Цолмон нар бидний арга хэмжээнд мэндчилгээ илгээсэн нь   Монгол улсын Засгийн газар гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд болон олон нийтийн байгууллагуудаа дэмжин ажилладаг төдийгүй олон нийтийн байгууллагууд  нь Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн  Холбоо, Англи дахь Монголын соёлын төв гээд Гадаад дахь олон нийтийн байгууллагууд  нь Засгийн газрын бодлогоо дэмжин харилцан ажиллах болсоныг харуулж  байна  хэмээн Хатагтай Д.Энхжаргал онцлон дурьдаад Монголын үрс маш олон болтугай, Монгол улсын  Засгийн газар уул уурхайн орлогоосоо улсын төсөвтөө тусгаж өсвөр насны охидыг хамгаалах ийм үйл явдалууд дэлгэрэх болтугай гэж хүсэн ерөөв.

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд мэндчилгээндээ Монголын ирээдүйн ээжүүдийг эрүүл байлгах, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх буянтай үйлсэд туслах хандивийн дуудлага худалдааг санаачлан зохион байгуулж буй ЕМЭХХ-ны хамт олонд болон тус хандивийн ажлыг дэмжиж оролцсон  Английн Хан хүү Чарльз, Рио Тинто компани мөн дуудлага худалдаанд идэвхтэй оролцож буяны гараа сунгасан бүх хүмүүст баяр хүргэж үйл ажиллагаанд амжилт хүсжээ.

 

Эрүүл мэндийн яамны Дэд сайд Хатагтай Ж.Цолмон илгээсэн видео мэндчилгээндээ: Умайн хүзүүний хорт хавдар нь манай улсын эмэгтэйчүүдийн дунд зонхилох хавдрын хоёрдугаарт, нийт хүн амын хавдрын өвчлөлийн дөрөвдүгээрт ордог. Энэ оны 2012 оны 1 сараас эхлэн 11-15 насны охидын дөнгөж 10%-г Мянганы Сорилтын сангийн санхүүжилтээр вакцинжуулж эхлээд байгаа юм. Эмэгтэйчүүд, охидын дунд чимээгүй тархаж байгаа энэ аюулт өвчинөөс сэргийлэхийн тулд бид зайлшгүй үлдсэн 90% -ийн охидуудаа вакцинжуулах шаардлагатай болоод байна. Гадаадын улс орнуудад өндөр боловсрол эзэмшсэн төдийгүй мэргэжлээрээ дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаа монгол эмэгтэйчүүд маань нэгдэж өөрсдийн байгууллагыг байгуулан бидний энэ үйл ажиллагааг дэмжиж гадаадын нэр хүндтэй томоохон бизнесс компаниудад учирлан таниулж  энэ үйлсийн төлөө хамтран өгөөмөр тусламж үзүүлж байгаад баярласанаа илэрхийлэв.

Хандивийн дуудлага худалдаанд нийт 80 гаруй Гадаадын хөрөнгө оруулагч нар болон монгол эмэгтэйчүүд оролцлоо.

Дуудлага худалдаанд  Монголын сор болсон урлагийн бүтээлүүд, уламжлалт ноолууран болон ноосон ,эсгий бүтээгдэхүүнүүдээс гадна Сонсголын бэрхшээлтэй  зураач эмэгтэй  Т.Гунгаамааг  дэмжиж туслах зорилгоор түүний өнгө будаг тод, гүн гүнзгий утга  санааг илтгэсэн бүтээлүүд бас тавигдсан төдийгүй Гиннесийн шинэ гекорд тогтоосон, Авьяаслаг Британчууд нэвтрүүлэгт оролцож 8 сая үзэгчдийн өмнө анх Монголын уран нугралтыг анх дэлхий даяар таниулсан. YouTube-р үзсэн хамгийн алдартай нугараач болж чадсан Уран нугараач Л.Оюунгэрэлийн гайхамшигт тоглолт нь гадныханд монголын урлаг болон бүтээгдэхүүнүүдийг суртчилсан нөгөө талаар хандив цуглуулсан томоохон арга хэмжээ боллоо.

 

 Одоогоор ЕМЭХХ нь нийт 20 гаруй сая төгрөгийг Монголын өсвөр насны охидыг хорт хавдараас сэргийлэх вакцинжуулах ажилд хандивлахаар цуглуулаад байна.

2011 оны 11 сараас ЕМЭХХ-ны хандив цуглуулах арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулсан, тусалж дэмжсэн, хандив өгсөн Рио Тинто, Лондонгийн Хөрөнгийн Бирж, Английн парламентийн Лордуудын дээд танхим, Европын Сэргээн Босгоолт Хөгжлийн банк, Дэлхийн эдийн засгийн санхүү мэдээллийн төв BLOOMBERG ,Уэстминстер Бизнес зөвлөл,  Клайд & ко, PWC, UFC, Уул уурхайн Монполимет компани, Монголросцветмет, Хөнгөн бетон ХХК,  МИАТ, Б. Март захиралтай Англи дахь Монголын Соёлын Төв, Британи Монголын Худалдааны танхимын Тэргүүн Ноён Жон Гроган, Британи дахь НАМЗХ-ны залуучууд,Тэргүүн Т.Адьшаажав,  Ноён Робин Марш  Дэлхийн энхтайвны  нэгдэл,  Сарош Зайвалла, Жорж Вроу болон бусад байгууллага, хувь хүн, хамт олонд гүн талархсанаа илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

Leave a comment