Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сарыг тохиолдуулан 2022 оны 3 сарын 21 ний өдөр тус Холбооноос Британи Монголын Худалдааны Танхимтай хамтран “Эмэгтэйчүүдийн оршихуй – нийгэмд эзлэх байр суурь” сэдэвт Монгол Британийн төрийн болон бизнесийн сонирхолт талуудын холбоо харилцааг гүнзгийрүүлэн өргөтгөхөд тус дөхөм үзүүлсэн хамтын хүндэтгэлийн арга хэмжээг Лондон хотноо Гүүдман Деррик олон улсын хуулийн фирм дээр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү манай хамтын үйл ажиллагааг дэмжин Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх, Их Британи дахь Монгол улсын элчин сайдын яамны Боловсрол Соёл хариуцсан Ө.Оюунжаргал, Монгол улсын их хурлын гишүүд Ч. Ундрам, Ц.Мөнхцэцэг, Ж. Сүхбаатар, Г. Амартүвшин болон Дээд боловсролын бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Х.Тамир нар оролцсон бол Их Британийн талаас Монгол улсыг сонирхон дэмжиж хамтран ажиллах сонирхолтой улс төр, бизнесийн төлөөлөлүүд болон Их Британы Нэгдсэн Вант улсаас Монгол улсад элчин сайдаар томилогдож ажиллаж байсан Ричард Аустин болон Жонн Дурам, Монгол улсын өргөмжлөлт консул Дэвид Скотт бүхий нийт 75 нэр бүхий хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаагаар бид цаашид авч хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлуудын тухай санал солилцож талуудтай хамтран ажиллахаар боллоо. Үүнд УИХ гишүүн Британи Монголын Найрамдал Нөхөрлөлийн хамтын холбооны ахлагч Ундрам гишүүн, УИХ гишүүн Ц.Мөнхцэцэг нар хилийн чанад дахь монгол эмэгтэйчүүдтэй сайн үйлсийн аянд хамтран дэмжиж ажиллах болсоныг бид дуулгахад таатай байна.

ЕМЭХХ-ноос зохион байгуулсан арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн:

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх, Их Британи дахь Монгол улсын элчин сайдын яамны Боловсрол Соёл хариуцсан Ө.Оюунжаргал, УИХ эрхэм гишүүд, Монгол Британий Худалдааны Танхимын тэргүүн Жонн Гроган, Гүүдман Деррик хуулийн зөвлөлгөө өгөх компаны партнер Доминик Прентис болон манай хүндэтгэлийн зоог бэлтгэсэн Ноортвүүд сүши компаны захирал Б.Сайнболор нарт гүн талархал илэрхийлье.

Мөн Лондон хотноо үйл ажиллагаагаа явуулдаг олон нийтиийн байгууллагын төлөөлөл болон оюутан залуусын төлөөлөл өргөнөөр хүрэлцэн ирж оролцлоо.

Манай холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн шилдэг эмэгтэй шалгаруулах ёслолын үйл ажиллагааны 10 жилийн ойн арга хэмжээ энэ жил Лондон хотноо 5 сарын 26 болон 27 өдрүүдэд болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээлиийг энд дарж авна уу.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ЕМЭХХ

Leave a comment