Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Шведийн Хаант улсын Стокхолм хотод  8 дахь удаагаа амжилттай зохион байгуулуулсан Эмэгтэйчүүд: Боловсрол, Шинжлэх Ухаан ба Инновац форум болон “Оны шилдэг эмэгтэй- 2019” шалгаруулах ёслолын арга хэмжээнээс босгосон 9 сая хүртэлх тѳгрѳгийн хуримтлалыг гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх төсѳл дээр дэмжин, санхүүжилт олгох зорилгоор 2019 оны 6 сараас эхлэн тѳсѳл хүлээн авахыг зарласан бѳгѳѳд тѳсѳл хүлээж авах хугацаа 2019 оны 10 сарын 31-ээр албан ёсоор дуусаж дараах 5 тѳслүүдийг хүлээн авлаа.

 Хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны тѳслүүд

1.Төслийн нэр – Охидын жигүүр

Төсөл хэрэгжүүлэгчийн нэр: Хан Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс

2.Төслийн нэр: “Аюулгүй – хүчирхийлэлгүй хороо”

Төслийн хэрэгжүүлэгч байгууллага: Хүйсийн тэгш эрхийн төв ТББ нь энэ чиглэлээр бусад ажилладаг төрийн болон төрийн бус  байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

3.Төслийн нэр: Хүчирхийлэлийн эсрэг хамтын хүч

Төслийн хэрэгжүүлэгч байгууллага: Завхан аймгийн “Хүчирхийллийн эсрэг хамтын хүч” төрийн бус байгууллага

4.Төслийн нэр: Сүүдэрт нуугдсан цэцэг

Төслийн хэрэгжүүлэгч байгууллага: Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо Тѳрийн бус байгууллага

5.Төслийн нэр: Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх бичил төсөл

Төслийн хэрэгжүүлэгч байгууллага: Career support center ХХК – Хувийн боловсролын байгууллага

Хүлээн авсан дээрх 5 тѳслийг Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-ны Удирдах Зөвлөлийн Гишүүн, ШУТИС-ийн ЭХС-ийн Профессор, ХБНГУ-н Кемниц хотын Техникийн Их Сургуулийн Судлаач T. Уранчимэгийн боловсруулсан Үнэлгээг төлөвлөлтөөс эхлүүлээд үр дүнг тооцоолон гартал 8-н алхамт үе шатаас бүрдсэн SURE үнэлгээний ШИНЭ аргачлалыг ашиглан нарийн танилцаж сонгон шалгаруулах болсоныг та бүхэнд мэдэгдье.

Энэхүү аргачлалыг Профессор T. Уранчимэг нь 2014 онд ХБНГУ-н Кемниц хотын Компьюьерийн сургуулийн хамгаалуулах зөвлөлд танилцуулснаар хэрэглээнд нэвтрэх үндэс сууриа тавьсан бѳгѳѳд Үнэлгээ хийх зорилгоо тодорхойлж тэрхүү зорилгуудаа түлхүүр буюу үндсэн зорилго, тэдгээр үндсэн зорилгуудэд хүрэх арга замууд буюу зорилтууд гэсэн 2 үе шаттайгаар тодорхойлон логик бүтцээр илэрхийлэх нь энэ аргачлалын гол цөм санаа юм.

Улмаар логик бүтцээр илэрхийлсэн зорилтуудаа үнэлгээний өгөгдөл цуглуулах асуулга, судалгааны хэлбэрт оруулаад өгөгдөлөө цуглуулж авах бѳгѳѳд цугларсан өгөгдлийг логик бүтэцтэй уялдаатай тооцооллын аргачлалаар тооцоолж гаргасанаар тѳсѳл үнэн зѳв бодитоор шалгарах болно.

Тѳсѳл шалгаруулалт эцсийн дүнг 2019 оны 12 сарын 1нд нийтэд мэдэгдэх болно.

Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжин  гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэн тѳслүүдээ илгээсэн:

  • Хан Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс
  • Хүйсийн тэгш эрхийн төв ТББ
  • Завхан аймгийн “Хүчирхийллийн эсрэг хамтын хүч”төрийн бус байгууллага
  • Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо Тѳрийн бус байгууллага
  • Career support center ХХК – Хувийн боловсролын байгууллага

байгууллагуудад талархал илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоонооны ТУЗ – 2019 он

 

Leave a comment