2016 оны 9 сарын 14-ний өдөр Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд бүхэн эрхт Элчин сайд Н.Тулга  Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хѳгжлийн Холбооны удирдах зѳвлѳлийн гишүүн, “Cashmere Republic” компанийг үүсгэн байгуулагч Цэрэндоржийн Оюунд Монголын Ноос Ноолуурын Холбооноос Их Британи дахь “Монгол Улсын ноолуурын элч төлөөлөгч”-өөр томилсон өргөмжлөл, цомыг гардууллаа. Монголын Ноос Ноолуурын Холбоо нь Монгол ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлээ өргөтгөх зорилгоор “Ноолуурын элч”-ийг БНСУ, ИБУИНВУ, Япон улсуудад тус тус томилоод байна.

cashmere

Leave a comment